Шүүхийн сахилгын хорооны хурал өнөөдөр 13:00 цагт товлогдож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар болон Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох асуудлыг хэлэлцэх болсон.
Гэвч
Иймд Шүүхийн сахилгын хороо дээрх хүсэлтүүдийг хянан, Д.Отгонбаатарын хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүй аж. Харин өмгөөлөгч н.Батсүхийн хүсэлтийг хангаж, хэргийн материал, нотлох дүгнэлттэй танилцах эрхээр хангаж, оролцогч З.Болдбаатарын шүүх хуралдаан давхацсан хүсэлтийг мөн харгалзсанаар Сахилгын хянан үзэх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны 09:00 цагт хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Эргэн сануулахад, өмгөөлөгч Б.Баасанцогт зүй бус үйлдэл гаргахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар хамт байсан нь нийгмийн сүлжээнд тарж, багагүй шүүмжлэлд өртөж байсан юм.
Дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гаргасан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!