Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улсаар аялах 5 шалтгаан

ikon.mn
2022 оны 1 сарын 6
Сурталчилгаа

Хэрэв та аялалд явмаар байгаа ч ямар улс руу аялахаа мэдэхгүй суугаа бол танд Турк улсыг санал болгож байна. Монголчууд сүүлийн үед ихээр очих болсон уг улс яагаад аялахад хамгийн боломжтой гэж? Мөн та Юнивишнийн “Аялалтай, бэлэгтэй кино” цэсээс кино үзэх, эсвэл дурын кино багцаа идэвхжүүлээд 10,000 бэлгийн эзэн болж, Турк улсаар аялаарай.

 1. Аялахад хялбар

Турк улс жилдээ 15 сая орчим жуулчин хүлээн авдаг шалтгаануудын нэг нь энд хэн ч амархан аялж чадна. Учир нь олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, аяллын виз захиалах, зочид буудал, үзвэр үйлчилгээ захиалахад маш хялбар. Та Турк улсад ирэхээс өмнө бүх зүйлсээ, жолоочоо хүртэл онлайнаар захиалж болно. Мөн автобус, трамвайн чиглэлүүд тун ойлгомжтой. Та турк хэлээр ярьж чаддаггүй байлаа ч бараг бүхий л үйлчилгээний газрын ажилтнууд тантай англи хэлээр ойлголцож чадна. Гудамжаар зөрөн өнгөрөх иргэд нь тун найрсаг. Та мэдэхгүй зүйлээ хэнээс ч хамаагүй асуу. Тэд танд заавал туслах болно. Олон арван орноор аялсан туршлагатай аялагчдаас ямар улс хамгийн найрсаг вэ гэж асуувал Турк гэж хэлэхтэй олон таарна. Бүр “танихгүй хүн ч миний найз” гэдэг хэлц үг Турк хэлэнд бий. Та танихгүй нэгэнтэй халуун дотно яриа өрнүүлж магадгүй бүр цаашлаад найзууд болж хамт цай уух урилга ч авч магадгүй л юм.

 

 2. Хоол, хүнс

Турк хоол гэхээр ганц кебабийг бодож үл болно. Төв Ази, Ойрх Дорнодын Грек, Армен, Гүрж дээр нь нэмэгдээд Оттаманы эзэнт гүрний хоолны соёл Турк улсад нэвт шингэжээ. Амтат кебаб, шаурма, шарсан жигнэсэн мах, бууз хүртэл бий. Ресторанд хоол захиалахад шинэхэн барьсан амтат талх, олон төрлийн жимс, турк үндэсний кофе, цай, амттанаар таныг дайлах болно.

 
 

3. Валютын ханш

Хэрэв та тэрбумтан л биш бол аль болох хямд өртгөөр аялахыг хүсэх нь тодорхой. Харин Турк улсад гайхалтай аялал хийхэд тийм ч их үнэтэй биш. 2020 онд аялал жуулчлал, онгоцны билетийн үйлчилгээ үзүүлдэг HOPPA-аас гаргасан судалгаагаар Турк улсад аялж буй нэг жуулчин өдөрт дунджаар 65$ зарцуулдаг бол Кайманы Арлуудад 460$, Швейцарьт 420$, АНУ-д 390$, АНЭУ-д 380$ үрдэг гэсэн судалгаа гарчээ. Ер нь Турк дэх дундаж рестораны хоол нь дунджаар 20,000₮ орчим байдаг бол автобусны тасалбар 1,000₮ орчим байна. Дундаж зочид буудал нь өдрийн 80-100 мянга орчим төгрөгийн үнэтэй. Орчим гэж барагцаалж байгаа учир нь Турк Лираны ханш өдрөөр биш цагаар өөрчлөгддөг. 1 лира 209 төгрөг байснаа маргааш болоход 250 эсвэл бүр 180 ч болж болно.

 

4. Үзэсгэлэнт байгаль

Турк улс аялахад цаг уурын маш тохиромжтой бүсэд оршдог дээр гайхамшигт байгалийн үзэсгэлэнт газруудтай. Памукалегийн анагаагч увдистай рашаан, Эрвээхэйн хөндий, Анталиягийн тэнгисийн эргүүд, Каппадокиагийн агаарын бөмбөлгүүдийг та хэзээ нэг цагт, хаанаас ч юм харж байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол нутагт том уул нуруу, ус мөрөн голууд бүгд домог, хууч яриатай байдагтай адил Туркийн уул ус ч бүгд домогтой. Жишээ нь Дэнизли хотод байрлах Памукалегийн рашааныг хүний аливаа бүх өвчин, зовлонг анагаадаг гэж үздэг. Эрт урьд цагт нэгэн үгээгүй царай муутай охин Памукалегийн ойр хавьд амьдардаг байжээ. Царай муутай учир хэн ч түүнтэй найзалдаггүйн дээр бүгд түүнийг үзэн яддаг байв. Ганцаардаж, сэтгэлээр унасан охин амиа хорлохоор шийдэж Памукалегийн хүрхрээн дээрээс үсэрсэн ч рашаантай усан санд унаж орхив. Рашаанаас гарч ирэхэд тэрээр үзэсгэлэн төгөлдөр бүсгүй болон хувирсан бөгөөд ноён Дэнизли (одоогийн хотын нэр) түүнтэй гэрлэж аз жаргалтай амьдарсан домогтой. Уг явдлын дараагаас нутгийнхан уг рашааныг нүд, хоол боловсруулах эрхтэн, цусны эргэлт, арьсны өвчинд сайн гэж итгэдэг болсон гэдэг. Энэ мэт газар бүр өөрийн гэсэн домогтой. Танд очиж үзэхийг санал болгох үзэсгэлэнт газруудын зургийг доор орууллаа.

 
Эрвээхэйн хөндий
 
Каппадокиа
 
Памукале
 
Анталия

5. Түүх, соёлын үнэт олдворууд

Туркийн газар нутагт байнга зөвхөн Туркчүүд амьдраад байсангүй. Эртний Ром, Сельджук, Ликия, Визант, Оттаман гээд олон арван эзэнт гүрнүүд яг энэ газар нутагт оршин тогтнож байв. Туркуудын өвөг эцэг Түрэгүүдийн эртний олдвор болох “Билгэ хааны дурсгал”, “Мэргэн сайд Тоньюукукын гэрэлт хөшөө” одоо ч Монголын газар нутагт байдаг шиг энэ олон эзэнт гүрний бүтээсэн барилга, хөшөө дурсгалууд одоо ч Турк улсад сайтар хадгалагдан үлджээ. Султанахметын дүүрэг, Эртний Грекчүүдийн барьж байгуулсан Эфесүс хотын туурь, Анталияд байрлах эртний Грек-Ромын Аспендос хотын театр, Византын эзэнт гүрний барьсан олон арван цайзын дээр Оттаманы эзэнт гүрний үед барьсан Исламын сүм хийдүүдийн уран ганган хийцийг үзэж болох юм. Турк улсаар аялан энэ гайхалтай бүтээн байгуулалтуудыг үзэхийг хүсвэл Юнивишнийн аялалтай бэлэгтэй кино цэсээс кино үзэх эсвэл дурын кино багцаа идэвхжүүлээд 10 мянган бэлгийн эзэн болж Турк улсаар аялаарай.

 
Эфесүс хотын туурь
 
Аспендос хотын театр
 
Кизкалиси цайз (Византын эзэн гүрэн)

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.