УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: ADHD гэж хэт хөдөлгөөнтэй, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй хүүхдийн эмгэгийг хэлдэг. Бид тийм хүүхдийг сахилгагүй хүүхэд гэдэг. Дээр нь аутизмтай хүүхэд сүүлийн үед их төрөх боллоо. Үүнийг эцэг эхийн насжилттай холбоотой гэж тогтоосон байдаг.
Мөн манайд ургийн гажигийг эрт үед нь оношилж чаддаггүй. Үүнээс болж янз бүрийн эмгэгтэй хүүхэд төрснөөр ар гэр, эцэг эхэд маш их хүндрэл учруулж байгаа. Бид хэзээ молекул генитекийн түвшинд оношилдог болох вэ.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Монголын анагаах ухааны хөгжлийн түвшин хэт хөдөлгөөнтэй, аутизмтай хүүхдийг оношилж, ургийн түвшинд гажиг тодорхойлж, тэр бүү хэд жирэмслэхээс өмнө эмгэгтэй хүүхэд төрөх эрсдэлийн хувийг тодорхойлох хэмжээнд хүрч чадаагүй байгаа нь харамсалтай.
Манай улсад малын генетикийг судлах чиглэлд хангалттай хөгжсөн хэр нь хүний генетикийг судлах ажилд хоцрогдсон. Тиймээс генетик судлалыг хөгжүүлж, төвлөрсөн лаборатори байгуулах тухай асуудлыг энэхүү тогтоолын төсөлд тусгасан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|