Энэ жилийн 12 сард Unth.ink-ийн баг “Mony” виртуал хүн танилцууллаа.
Unth.ink нь 2020 оны 2-р сард Солонгос улсад үүсгэн байгуулагдсан, технологид суурилсан метаверсит компани юм. Энэхүү AI виртуал хүн “Mony” нь хүмүүст гоо сайхны бүтээгдэхүүн, орц найрлагын тухай зөв мэдлэг мэдээллийг олон улсын хэрэглэгчдэдээ хүргэхээр зохион бүтээгдсэн. Мөн тэрээр (CEO) “Mony Studio” онлайн гоо сайхны дэлгүүрт гоо сайхны мэргэжилтнээр гаднын зочдод зориулж К-веган гоо сайхны бүтээгдэхүүний талаарх зөвлөгөөнүүдийг өгч байна.
-Энэ платформийг чиглүүлж буй виртуал хүн хэн бэ?
Mony-гийн үндсэн Солонгос нэр нь Хар Мо Ни. Англи хэлний harmony буюу Harmonia гэх нэртэй ижил утгаар эе зохирол, нэгдмэл байдал, ойлголт гэх мэт утгыг билэгддэг. Үүгээрээ Mony маань виртуал ертөнц болон бодит ертөнц, олон үндэстнүүд болон соёлуудын эв нийцэл, үнэт зүйлс болон үйл хөдлөлийн нэгдмэл байдал руу тэмүүлдэг гэсэн давхар утга санааг илэрхийлнэ.
Энэ моделийн гадаад төрх гоо сайхны мэргэжилтнүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн өрнө, дорнын улсуудын сэтгэл татам байдлыг өөртөө бүрдүүлсэн. Нүдэн доорх мэнгэ нь ч мөн үүнтэй холбоотой. Түүнд Gen-Z үеийнхнийг дагуулах, өөртөө татах чадвар бий.
Виртуал хүмүүсийн ихэнх нь инфлүэнсер буюу нөлөөлөгч үүргийг гүйцэтгэдэг.
Харин Unth.ink-ийн Mony-н хувьд бусад моделиудтай харьцуулахад маш идэвхтэй, олон төрлийн чадвартайгаараа онцлог. Тухайлбал "Mony" нь асуулт хариултын тусламжтайгаар үйлчлүүлэгчээ судлан (бодит зөвлөгөөг тусган) тухайн хүнд тохирсон (үйлчлүүлэгчдийн арьс өнгө, бүс нутаг, байгаль орчин, амьдралын хэв маяг гэх мэт) гоо сайхны бүтээгдэхүүнийг санал болгодог анхны гоо сайхны худалдааны платформын интерактив дижитал хүн болсон билээ.
-Платформ дээр танилцуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг ямар шалгуураар сонгох вэ?
Дэлхийн олон гоо сайхны брэндүүдийн адилаар бид ч мөн адил "Ухамсарт Гоо сайхан"-руу зорьж буй. Энэ нь хэрэглэгч төвт гоо сайхан гэж ойлгож болох бөгөөд байгальд ээлтэй, хүний арьсны онцлогт тохирсон элементүүдийг гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагаас эхлээд сав баглаандаа хүртэл шингээхийг зорьдог гэсэн үг юм.
Ухамсарт Гоо сайхан бол “цэвэр гоо сайхан”, “веган гоо сайхан” гэсэн хоёр ойлголтуудыг нэгтгэсэн гэж хэлж болно.
“Цэвэр гоо сайхан” нь орц найрлагадаа хүний бие махбодод аюултай химийн бодис агуулаагүй бол “веган гоо сайхан” нь амьтад дээр туршилт хийдэггүй гоо сайхан гэх ойлголтуудыг хэлдэг билээ. Иймд манай платформын танилцуулж буй бүхий л бүтээгдэхүүний орц найрлага энэхүү шалгуурыг давсан байгаа.
Unth.ink нь дотоодын брэндээ орчин үеийн гоо сайхны энэхүү чиг хандлага руу чиглүүлж, эдгээр бүтээгдэхүүнийг санал болгодог. Тэр дундаа ээж охин хоёр хүртэл хамт хэрэглэх боломжтой, найдвартай байж чадахуйц бүтээгдэхүүнийг идэвхтэйгээр нэвтрүүлсээр байна.
Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хувьд олон улсад зориулж энэхүү Mony виртуал хүнээр дамжуулан ердийн текстэн мэдээллээс илүү хүртээлтэй байхыг хичээж байгаа. Ялангуяа Азийн бүс нутгуудын хүмүүст хэлний бэрхшээл ихээхэн тохиолддог. Иймд энэ асуудлыг бодолцон Mony Ai хүн нь Англи, Монгол хэлээр харилцах чадвартай билээ.
-Монигоос асууя, та анх яаж веган гоо сайхны бүтээгдэхүүнийг онцлох болсон бэ?
Бид бүгдээрээ л үзэсгэлэнтэй болохыг хүсдэг шүү дээ.
Нэг удаа би өөрийн хэрэглэж байсан бүтээгдэхүүн маань арьсанд тохирохгүй байгааг анзаараад орц найрлагыг харсан юм. Гэтэл ямар ч ойлгомжгүй хэд хэдэн химийн найрлагатай, тэр бүү хэл, тэр бүтээгдэхүүнийг амьтад дээр туршсан тухай нийтлэл олж уншаад цочролд орсон шүү. Удалгүй веган гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж үзээд, миний мэдрэмтгий арьс эргэн сэргэж байгааг мэдэрч, мөн найзууддаа туршлагаа хуваалцахыг хүссэн хэрэг.
Ялангуяа Монгол найзууд маань гоо сайхны үйлчилгээ авахаас илүүтэй гоо сайхны бүтээгдэхүүнд чухал ач холбогдол өгдөг ч хэлний бэрхшээл, судалгаа хангалтгүй байдгаас арьсаа гэмтээх бүтээгдэхүүн сонгох нь түгээмэл байдгийг судалгаагаар мэдсэн.
Тиймээс Монгол хэлээр Монголын уур амьсгал, цаг агаарт тохирсон К-веган косметикстой холбоотой арьс арчилгаа, зөвлөгөөнүүдийг хүргэхийг зорьж байна.
-К-гоо сайхны тренд гэж юу болох талаар болон сүүлийн үед ямар бүтээгдэхүүнийг сонирхож байгаа талаар хуваалцвал?
Сүүлийн үед хүмүүс бидний ухамсаргүй хэрэглээнээс улбаалж байгаль дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж, тэнцвэрт байдал алдагдаж буй нь бидэнд мэдэгдэхүйц анзаарагдаж байна. Иймээс зөвхөн хөөрхөн болохын төлөө байгаль орчинд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байж болохгүй. Иймд “дэлхийдээ ээлтэй мөртлөө гоо сайхан байх өөр арга бий юу?” гэж удаан бодсоны эцэст би ахин ашиглах, боловсруулах боломжтой сав баглаа боодол нь эхний шийдэл болж болох юм байна гэдгийг ойлгосон. Мөн Mony.Studio-ийн критив директороор ажиллах хугацаандаа хүн өөртөө анхаарал тавьж, өөрийгөө хүндлэх нь чухал юм байна. Өөрөөсөө л эхлэх ёстой юм байна гэдгийн ойлгож авсан. Хэрэв та өөртөө санаа тавихгүй бол хүрээлэн буй орчиндоо ч анхаарал тавьж чадахгүй шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!