Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол Улсын дурсгалын зоос” каталоги хэвлэгдэн гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан анхны дурсгалын зоос гаргаж байснаас хойш өнгөрсөн хугацаанд Монголбанк нийт 634 зоос гаргажээ. 2021 онд дурсгалын зоос гаргасны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн Монголбанкны Эрдэнэсийн сан, зоос, мөнгөн тэмдэгт судлаач Ч.Энхбаттай хамтран “Монгол Улсын дурсгалын зоос” каталогийг эмхэтгэн гаргасан байна.

Энэхүү каталоги нь өнгөрсөн хагас зууны хугацаанд гарсан дурсгалын бүх зоосыг огнооны дарааллаар, олон улсын зоосны эмхэтгэлийн үндсэн зарчмын дагуу эрэмбэлэн дугаарлаж, зоосны мэдээллийн хамт оруулснаараа онцлогтой юм. Мөн дийлэнх зоосны зургийг бодит хэмжээгээр, харин жижиг зоосыг бодит хэмжээнээс 2 дахин томруулсан, цөөн тооны зоосыг бодит хэмжээнээс багасган тус тус тэмдэглэгээ хийж, олон улсын тэмцээнээс шагнал хүртсэн зооснуудыг тодотгожээ.

Монголбанк түүхэн тэмдэглэлт ой, соёлын өв, спортын амжилт, түүхт хүмүүс, онцлог үйл явдал зэрэгт зориулан олон төрлийн дурсгалын зоосыг алт, мөнгө, цагаан алт зэрэг үнэт металл, никель зэс зэрэг өнгөт металлаар гаргасаар ирсэн.  

Техник, технологийн  хөгжил өндөр түвшинд хүрч, зоос урлан бүтээгчдийн чадвар хөгжиж байгаа нь эдгээр дурсгалын зоосны загвар, үзэмжид эергээр нөлөөлж, ур хийцээрээ  дэлхийн түвшинд үнэлэгддэг болжээ. Тухайлбал 2007 онд гаргасан “Нохой зээх” дурсгалын зоос “2009 оны шилдэг зоос” шагнал (ХБНГУ, Берлин), 2011 онд гаргасан “Шар шувуу” зоос “2013 оны хамгийн алдартай зоос” шагналыг (ХБНГУ, Берлин) тус тус хүртжээ.