ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хотын замын түгжрэлийг  бууруулах нэгдсэн хөтөлбөр" төслийг хэрэгжүүлэх нэгж байгуулна гэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг  бууруулах нэгдсэн хөтөлбөр” төсөл  хэрэгжүүлэх нэгж байгуулах талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв. 

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх болон багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэ төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр 2022 онд улсын төсөвт 420 тэрбум төгрөгийг суулгаж баталсан. Харин энэ хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийг хооронд нь уялдуулах, нэгдсэн удирдлагаар хангах, тэдгээрийн зааг, дэс дараа, үр дүнг тооцох нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах шаардлагатайг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.  

Төслийн нэгж нь Улаанбаатарын хотын төвлөрлийг зохицуулах хөтөлбөрт тусгасан төслүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээ, “Улаанбаатар хотын тогтвортой авто замын хөгжил” дэд төсөл, “Туул, Сэлбэ голын орчмыг сайжруулах” дэд төсөл,  улс, нийслэлийн  хөрөнгө оруулалтаар хийгдэх  нийтийн тээврийн парк шинэчлэл” дэд төслийг хариуцан ажиллах юм. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбат шинээр нэгж байгуулах зайлшгүй шаардлага бий эсэхийг тодруулав.

Тэрбээр Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац зэрэг бүтцээр дээрх ажлыг гүйцэтгүүлэх саналаа илэрхийлсэн юм.  Мөн шинэ нэгжийн үйл ажиллагаа болон төсвийн зарцуулалтыг ил тод байлгахыг Тэргүүлэгчдийн олонх сануулж байв. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
МАН ХУЛГАЙЧД [202.179.25.54] 2021/12/22
ХАЙРАН БИДНИЙ МӨНГА
0 | 0 Хариулах
Зочин [202.126.93.126] 2021/12/22
BAAS l darya daa [хориотой үг].
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.189] 2021/12/21
Мөнгө идэх арга. Нөгөө дүүжин тээвэр байгуулна гээд компани байгуулчихаад цалин аваад мөнгө угаагаад идэж уугаад яваад байгаа нөхдүүд шиг.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.31] 2021/12/21
Surguuliud hothonuud hashaagaa buulgaval bur talaas ni ordog bolno, tugjrel buurahad ih nuluulnu.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.46] 2021/12/21
Цэвэр агаар төслийн нэгжийн үр дүн хаана байна?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.79] 2021/12/21
Hujaa nam man chadahgui ee
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2021/12/21
зам гээд мөнгө хий идээд байхаар хөдөө гадаа үйлдвэржүүлээч ээ. хамаг хээр хөдөө хужаа дураараа дургиад явж байна
2 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2021/12/21
Ireh 20 jilliin 19.7 jiliig ni tsever zamiin tugjreld ongruuleh gej baina naana chin.
0 | 0 Хариулах
монгол [192.82.89.170] 2021/12/21
hereggui dee
0 | 0 Хариулах
Зочин [119.40.100.82] 2021/12/21
Шинэ юм сэдэж байна гэхээрээ л шинэ нэгж хэлтэс байгуулна. Тэр нь бүтэлгүйтсэн ч засаг солигдсон ч байж л байна. Одоо байгаа орон тоогоо нэг хардаг болоосой. Ажиллах чадвартай хүн амын бараг тал нь төрд ажилладаг боллоо.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.188.119] 2021/12/21
Сошиалаар эсвэл Иргэдээсээ санал авч шийддэг болохоор нээх мундаг, мэргэжил боловсрол эзэмших шаардлага ерөөсөө алга! Тйимэрхүү хүмүүс л нийтийн албанд тэнцэж орох хүсэлтэй юм б
1 | 0 Хариулах