Долоо хоногийн хугацаанд COVID-19-ийн улмаас эмчлүүлэгчдийн тоо 2,319-өөр буурчээ
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 6,492 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.
Шинээр илрэх COVID-19-ийн тохиолдол буурахын хэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо багасаж буй.
Тухайлбал, арванхоёрдугаар сарын 13-ны өдөр халдварын улмаас эмнэлэгт 3,168, гэрийн хяналтад 5,543 хүн эмчлүүлж байв. Долоо хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 977-оор, гэрийн хяналтад байсан иргэдийн тоо 1,342-аар буурчээ.
Өнөөдрийн байдлаар хөнгөн хэлбэрийн оноштой 4,201 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 2,291 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Эмнэлэгт байгаа иргэдийн 37.6 хувь нь хөнгөн оноштой бол 62.3 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.
Тодруулбал,
- Хөнгөн оноштой – 863
- Хүндэвтэр оноштой – 1,128
- Хүнд оноштой - 265
- Маш хүнд оноштой – 36 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 479 нь хүүхэд бол 109 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
