ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний есөн сарын статистик мэдээллийг танилцуулна
Төрийн ордонд
08:00–17:00 цагт Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн мэдрэлийн мэс заслын албаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Монголын мэдрэлийн мэс заслын албаны 60 жил-Өв уламжлалаас өнөө ба ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болно.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт Уул уурхай, тээвэр бусад туслах үйл ажиллагаанд улс төрчид, нөлөө бүхий хүмүүсийн гар хөл, тэдгээрийн дам хамаарал бүхий компаниуд олноор бий болж өр зээлтэй иргэдийн хөдөлмөрийг шулж хөлжиж буй талаар ар гэрийн төлөөлөл мэдээлнэ.
Үндэсний Статистикийн Хорооны байранд
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний есөн сарын статистик мэдээлэл танилцуулах хэвлэлийн хурал болно.
Төрийн ордны Үндсэн хууль танхимд
13:00 цагт Монгол Улсад засаглалын хяналт, тэнцвэрийг сайжруулах, эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг хангах асуудлаар санал солилцох “Эвлэлдэн нэгдье” хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Улс төр судлаач, Иргэний нийгэм, парламентад суудалгүй улс төрийн намуудын төлөөллүүд оролцоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
