Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Зөөвөрлөгдсөн зургаа, дотоодын халдварын 329 тохиолдол батлагдаж, нэг иргэн нас баржээ

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 335 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын зургаа нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 329 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 191 нь Улаанбаатар хотод,
  • 138 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80 гаруй насны нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,966 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,792 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4,673 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,008
  • Хүндэвтэр-1,443
  • Хүнд-289
  • Маш хүнд-52 хүн байна.