Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан HiTONE үйлчилгээнд нэвтэрлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 3
Сурталчилгаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Мобиком Корпораци Монгол Контент ХХК-тай хамтран HiTONE үйлчилгээндээ шинэ дуут дохио байршууллаа.

Манай улсад нийт 108,399 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 8700 гаруй иргэд сонсголын бэрхшээлтэй гэсэн судалгаа бий. Тэдэнд тулгамддаг харилцаа холбооны асуудлыг бидний зүгээс шийдвэрлэхээр энэ удаад ажиллалаа.

Сонсголын бэрхшээлтэй иргэд дунд Мобикомын хэрэглэгчид их бөгөөд дуудлага ирэх үед хариулах боломжгүй, үүнийг шууд мэдээлэхэд хүндрэлтэй байдаг тул бид Монгол Контент ХХК-тай хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд HiTONE үйлчилгээндээ тусгай контент бүтээлээ.

Хэрвээ та "Уучлаарай, Та сонсголын бэрхшээлтэй хүний утсанд холбогдож байна. Таны дуудлагыг авах боломжгүй тул та хэлэх зүйлээ мессэжээр илгээнэ үү. Баярлалаа. Sorry, you're calling to a deaf person. Please send your message as a text SMS instead. Thank you!" гэсэн дуут дохиог сонссон бол сонсголын бэрхшээлтэй иргэнтэй холбогдож байна гэж ойлгон мессэж үлдээхийг зөвлөж байна. Бид энэхүү контентоо HiTone-ын санд үнэ төлбөргүй байршууллаа.

Хэрэглэгч та энэхүү hitone үйлчилгээг идэвхжүүлэхийг хүсвэл доорх заавартай танилцана уу.

 

Мобиком Корпораци нь нийгэмд тулгамдаад буй олон асуудлыг хөндөж, түүний гарц шийдлийг эрэлхийлсэн, бодит үр дүн үзүүлсэн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг билээ. Бид 2019 оноос эхлэн нийгмийн хариуцлагын бодлогоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд чиглүүлж, олон  ажлыг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор нийт 17 байгууллагын бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлэн, Теди төвд худалдааны цэг ажиллуулж, үйл ажиллагаанд нь бодит дэмжлэг үзүүлсэн.

Мөн Улаанбаатар хот болон орон нутгийн салбаруудаа хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлж, дотоод болон гадаад засвар тохижилт, шинэчлэлийг хийлээ.

Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Home agent буюу гэрээсээ бүтээгдэхүүн үйлчилгээ сурталчлах ажлын байрыг тусгайлан бэлдэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, хэрэгцээтэй сургалтуудад хамруулснаар нийт 5 иргэнийг байнгын ажлын байраар хангасан бол TEDY төвд сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд харилцаа холбооны үйлчилгээг хүргэх зорилгоор дохионы хэлмэрчийг 2020 оноос хойш хамт олныхоо нэгээр сонгон, ажиллуулж эхэлсэн байна. Мөн хөдөө орон нутагт шинэ ажлын байр гаргаж, Дархан хотын contact center-тээ 2 ажилтныг эгнээндээ нэгтгээд байна.

Нийгэмд үнэ цэнийг бүтээх нь бидний эрхэм зорилго билээ. Харин үнэ цэнтэй нийгмийг цогцлоохын тулд хүн бүр хүртээмжтэй боломжоор хангагддаг байх нь чухал юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.