Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Германы Мюнхен хотод өчигдөр дэлхийн II дайны үед нисэх онгоцноос хаясан бөмбөг дэлбэрснээс  гурван хүн шархаджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Германы Мюнхен хотын "Donnersbergerbrücke S-Bahn" өртөөний орчимд барилгын ажил гүйцэтгэж байх үед дэлхийн хоёрдугаар дайны үед нисэх онгоцноос хаясан бөмбөг хөндөгдөж, дэлбэрсэн байна.

Дэлбэрэлтийн үеэр гурван хүн шархадсанаас нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа тухай хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Осолтой холбоотойгоор тухайн өртөөгөөр дайрах төмөр замын хөдөлгөөнийг түр зогсоосныг үдээс хойш нь сэргээсэн байна. Бөмбөгийг дэлхийн хоёрдугаар дайны үед нисэх онгоцноос хаясан ч дэлбэрэлгүй булагдаж үлдсэн байсан гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Герман улсад жил бүр өнгөрсөн дайнаас үлдсэн 2,000 гаруй цэнэгтэй бөмбөг, тэсрэх бодис олддог байна.

 

Эх сурвалж: Reuters