Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Парис хот цахилгаан скүүтерийн хурдыг хязгаарлаж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Францын нийслэл Парис хотын захиргаа зарим явган хүн шигүү зорчдог хэсэгт түрээсийн цахилгаан скүүтерийн хурдыг хязгаарлах арга хэмжээ авсан нь Даваа гарагаас хэрэгжиж эхэлжээ.

Эйфелийн цамхаг, Луврийн музей зэрэг нийт 700 бүсэд түрээсийн скүүтерийн дээд хурдыг 10км/цаг болгон бууруулсан байна.

Dott, Tier, Lime зэрэг түрээслүүлэгч компаниуд эдгээр бүсүүдэд скүүтер нь нэвтрэхийг байрлал тогтоогчоор мэдрээд хурдыг бууруулдаг болжээ.

Энэ оны зургаадугаар сард 32 настай Италийн жуулчин эмэгтэй явган хүний зам дээр скүүтерт мөргүүлж унахдаа нас барсан эмгэнэлтэй осол гарч байв. Энэхүү ослын дараа цахилгаан скүүтерийн хэрэглээнд хяналт тавихыг иргэд эрх баригчдаас шаардаж эхэлжээ.

Парис хотын захиргаа хурдны хязгаарлалтыг хэрэгжүүлээгүй компаниудын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг цуцлах тухай анхааруулга өгсөн байна. Мөн скүүтерийн хурд хязгаарлагдах бүсүүдийн тоог цаашид нэмэгдүүлэхээр ажиллахаа амлажээ.

 

Эх сурвалж: AFP