Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Израиль улс Спутник-V вакцины бүрэн тунд хамрагдсан жуулчдыг хүлээж авах болсноо зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Израиль улсын засгийн газар Спутник-V вакцины хоёр тунд хамрагдсан гадаадын жуулчдыг арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээж авахаар болсноо өчигдөр зарлажээ.

Мөн арваннэгдүгээр сарын 15-ны өдөр буюу өчигдөр тус улсын засгийн газар Спутник-V вакциныг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан байна.

“Хоёр долоо хоногийн өмнө Израиль улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хүлээн зөвшөөрсөн вакцинаар дархлаажсан жуулчдад хилээ нээсэн билээ. Израилийн хүн амыг  вакцины гуравдугаар тунд хамруулах ажил амжилттай хэрэгжиж байгаа, өвчлөл, эндэгдэл буурч байгаатай холбогдуулан ерөнхий сайд Нафтали Беннет, эрүүл мэндийн сайд Нитзан Хоровиц, аялал жуулчлалын сайд Ёэл Развозов нарын хамтарсан шийдвэрээр Спутник-V вакцины бүрэн тунд хамрагдсан жуулчдад хилээ нээхээр боллоо” гэж Израилийн засгийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.

2020 оны гуравдугаар сараас эхлэн Израиль улс хилээ хааж, гадаадын жуулчдыг хүлээж авахаа зогсоосон юм. Харин энэ оны тавдугаар сараас АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн вакцинаар дархлаажсан гадаадын жуулчдыг хүлээж авч эхэлсэн байна.

Улмаар арваннэгдүгээр сарын 1-нээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хүлээн зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан жуулчдыг хилээрээ нэвтрүүлж эхэлжээ.

Израильд очих жуулчид нисэхээсээ өмнө 72 цагийн дотор өгсөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан байх ёстой. Мөн цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа “улаан бүс”-ийн орнуудад сүүлийн 14 хоногийн дотор зорчоогүй байх шаардлага тавигдах юм байна.

 

Эх сурвалж: ТАСС