ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Анимейшн төсөл шалгаруулах уралдаан зарлаж байна

ikon.mn
2021 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд анимейшн бүтээгч студи, соло болон залуу уран бүтээлчдийг дэмжих, Монгол Улсад анимейшны салбарыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг оролцуулах зорилготойгоор “Анимейшн” бүтээлийн төсөл шалгаруулах уралдаан зарлаж байна.

НЭГ. ЗОРИЛГО

Анимейшн бүтээгч студи, соло болон залуу уран бүтээлчдийг дэмжих, Монгол Улсад анимейшны салбарыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг оролцуулах   зорилготойгоор анимейшн бүтээлийн төсөл шалгаруулах  уралдаан зарлаж байна.

ХОЁР. УРАЛДААНЫ БОЛЗОЛ

2.1. Хүүхэд, залуучуудын сонирхол, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн байна.

2.2.  Уран бүтээлийн  зохиол, дүрүүд, концепц гарсан байх,

2.3. Төслийн эхний бэлтгэл ажил хийгдсэн анимейшн төсөл болон анимейшн бүтээл болох боломжтой төслөөр оролцоно.

2.4.  Уралдаан нь 2 үе шаттай байна.

2.5. 2021.11.10-11.22-ны өдрийг дуустал wavedevelopmentmn@gmail.com хаяг руу анимейшн бүтээлийн зорилго, зохиолын товч агуулга, дүрүүдийн концепц, төслийн явц, санхүүгийн тооцоо, өөрийн CV, танилцуулгыг илгээнэ.

2.6. 1-р шатанд ирүүлсэн материалуудыг шүүгчид шүүж, 2-р шатанд тэнцэх төслүүдийг шалгаруулна.

2.7. 2021.11.28-нд 2-р шатанд тэнцсэн оролцогчид шүүгчдийн өмнө төслийн танилцуулга хийнэ.

2.8. Шалгарсан 1 оролцогч ялагч болж, төслийн санхүүжилтэд дэмжлэг авах болно.

2.9. Уралдааныг тусгайлан томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн явуулна.

ГУРАВ. ШАГНАЛЫН САН

Нэг оролцогч - 10,000,000 (арван сая) төгрөг

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 30, 122 тоот

Харилцах утас: 88395051, 99641776 wavedevelopmentmn@gmail.com

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

ХӨГЖЛИЙН ДАВЛАГАА БҮТЭЭЛЧ ЗАЛУУЧУУДЫН НЭГДЭЛ ТББ

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монхоо Батраа [192.82.91.26] 2021/11/16
Би яаг ч animation бүтээл бол хийдэггүй байгаа харин хувиараа видио тоглоом хөгжүүлэддэг байгаа Ямартай ч Би бол дэмжиж байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.125] 2021/11/12
10say-iin tusul bhaar chin 1 hun l heden serial hachin yum hiigeed duudah yumu oilgosongi. esvel turuulsnii shagnal 10 say. tegeed sanhuujiltee nemj avah yumu todorhoigui bna shde
0 | 0 Хариулах
Зочин [192.82.86.66] 2021/11/12
хүний санаа хусах нь дээ
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.93] 2021/11/12
Иймэрхүү юманд оролцох хэрэггүй. Шалгаруулалт шударга бус явагдана. Хамаг санааг чинь өөр хүмүүс хулгайлна
6 | 0 Хариулах
[103.80.210.183] 2021/11/12
аанхаан тийм л дээ. манай оюуны өмчийн газар итгэлгүй шүү.
0 | 0 Хариулах
artist [203.23.49.160] 2021/11/12
Нэмэргүй дээ тэгээд бас нэг даргынх нь танил аваад л дуусна биз. Тэгээд хачин юм хийгээд хийсэн болоод л дуусна. Төрийн бүх юм баахан цохио зүгээр воль2
6 | 0 Хариулах