Гэр бүл тэр дундаа хүүхдэд ээлтэйгээр төлөвлөгдсөн Нордик загварын Хадат Вилла II төслийн 1-р ээлжийн бүтээн байгуулалт сүндэрлэх зуур захиалга эрчимтэй хийгдэж дууслаа.
Хүн-байгальд ээлтэй эко шийдлүүд бүхий өмнөх хөгжүүлэлтүүдээрээ итгэл дааж чадсан учраас банк санхүүгийн байгууллагууд ЦОБА компанийн төслүүд дээр уян хатан нөхцөлөөр төлбөр төлөх олон боломжуудыг хэрэглэгчдэд маань олгож ирсэн. Хадат Вилла II төслийн 2-р ээлжийн захиалгын хувьд ч төлбөр төлөх боломжуудыг илүү уян хатан, дарамтгүй болгож, сайжруулна гэдгийг амлаж байна.
Олон орны хилийн орц гарц боомилогдож, бараа бүтээгдэхүүн таталт гацсан энэ үед ЦОБА компанийн хамт олон ч хүнд сорилтуудтай тулж, төслийн дуусах хугацаа хойшлох эрсдэлд олон удаа орж байлаа. Гэлээ ч хамт олны сэтгэл зүтгэл, мэдлэг ур чадвар, оновчтой гаргалгаануудын ачаар 1-р ээлжийн 106 айлын таун хаусын бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэсээр байна. Улиастайн голын бэлд орших үзэсгэлэнт Хадатын хөндийд оршин суугчид өргөө гэртээ тухлан төвхнөж, мандах нар-давхралдан сүндэрлэх уул усыг өдөр бүр тольдон амьдарч эхлэх өдөр тун удахгүй тохиох гэж байна.
Амьдралын таатай орчинг бүрдүүлэхэд чиглэдэг бидний хувьд захиалагчдаа шинэ өргөөг нь гардуулан өгөх мөчид, “Би зөв сонголт хийжээ” гэж гаргасан шийдвэртээ талархаж, төсөөллөөс нь давж чадсан тэр их баяр жаргалыг оршин суугчид маань мэдрэхийг харж, хуваалцах хамгийн сайхан байдаг.
ЦОБА ХХК-н хөгжүүлсэн төсөл бүр цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь өсөж байгаагийн тод илрэл нь Хадат Вилла-1 хотхоны үл хөдлөх хөрөнгүүд таван жилийн өмнөхөөс хоёр дахин өндөр үнээр өдгөө зах зээлд борлуулагдаж буй нь юм.
Графикаас төслүүдийн үнэлгээ хэрхэн өссөнийг харна уу.
|
Хадат Вилла – 1 |
Хадат Вилла – 3 |
Хадат Вилла – 2 |
Анхны үнэлгээ |
264 |
450 |
250 |
Одоогийн үнэлгээ |
500 |
700 |
350 |
Хадат Вилла цуврал гурван төслийг ЦОБА ХХК нь орчин үеийн стандартын дагуу, эко , эмх цэгцтэй төлөвлөлттэйгөөр хөгжүүлж буй билээ. ЦОБА компанийн хувьд төсөл хэрэгжүүлэхдээ анхнаасаа оролцогч талуудад мөн хэрэгжиж буй газартаа ээлтэй, инновац шингэсэн хэлбэрээр хөгжүүлдэг. Цаашлаад төслөө хаялгүйгээр улам сайжруулж, оршин суугчидтайгаа нягт уялдаа холбоотой байхад чиглэдэг. Үүний нэг жишээ нь, өмнөх төслүүдийн хүрээнд анхны оршин суугчдаа хүлээн авсан цагаас эхлэн, хөршийн холбоог бий болгоход манлайлж, хамтдаа гүйх, алхах, баярууд тэмдэглэх, мод тарих, хог түүх гэх мэт олон үйл ажиллагаануудаар дамжуулан харилцаа холбоогоо нягтаршуулсаар өдийг хүрсэн нь юм.
Холбоо барих утас: 77133355
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/Tsobahouse
Вэбсайт: www.tsoba.mn
ВИЛЛА ТӨСӨЛ ХӨГЖҮҮЛЭГЧ ЦОБА ХХК
WELCOME TO LA FIESTA LIFESTYLE
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!