Цахим залиланд өртөж, данснаасаа мөнгөө алдсан иргэдийн хохирлоос 52.7 сая төгрөг буюу 97 хувийг нь эргүүлэн олгожээ.
Тодруулбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цахим залиланд өртсөн харилцагчдын асуудлаар ирсэн гомдлын дагуу Хаан банканд хандсан байна.
Ингэхэд тухайн банкнаас залиланд өртсөн иргэдийг нэг бүрчлэн хүлээн авч уулзан санал, гомдлыг судалж 14 харилцагчийн нийт хохирол болох 54,375,000 төгрөгөөс 52,675,000 төгрөгийг нь тус бүр олгоод байгаагаа мэдэгджээ.
Мөн залиланд өртсөн харилцагчдын хүсэлтийг харгалзан эрх ашгийг хамгаалуулахаар хуульч, өмгөөлөгчтэй хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгууллан ажиллаж байгаа тухай хариу ирүүлсэн тухай ШӨХТГ-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!