ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой ДЦС-ын барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана

Т.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг салбарын сайд нар танилцуулав.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 16 эх үүсвэрийг барьж байгуулахаар тусгасан.

Дээрх 16 эх үүсвэрээс төр өөрөө Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн барих 450 мВт-ын хүчин чадалтай Тавантолгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажил хангагдсан.

Ингээд Засгийн газрын шийдвэрээр энэ долоо хоногт багтаан тендерийг зарлахаар боллоо” гэв.

Мөн тэрбээр “Шинээр барих гэж буй Тавантолгой дулааны цахилгаан станц нь говийн бүсийн цахилгааны хэрэглээг бүрэн хангах, импортоор цахилгаан хэрэглээгээ хангаж байгаа томоохон уурхайн төсөл хөтөлбөрүүдийн цахилгааныг хангах, шаардлагатай тохиолдолд төв эрчим хүчний нэгдсэн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжит хүчин чадалтай эх үүсвэр юм.Энэ цахилгаан станц нь Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлэх учиртай.

Өнөөдрийн байдлаар Оюутолгой 110-120 сая ам.долларын өртөгтэй цахилгаан эрчим хүчийг БНХАУ-аас импортлон авч байгаа. Тиймээс Тавантолгой цахилгаан эрчим хүчний станц нь дор хаяж энэ хэмжээний орлогыг олох боломжтой гэж ойлгож болно.

ТЭЗҮ-ээр тус станцыг байгуулахад нийт 808 сая ам.доллар шаардлагатай гэсэн төсөв тооцоо гарсан” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулав.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
РАВДАН [66.181.161.81] 2021/10/20
ТАНАЙХАН БАРИУЛАХГҮЙ ДЭЭ!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.89.3] 2021/10/20
shaa orsiin troll mine
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.81] 2021/10/20
ОЛСООР ООСОРЛООД ОРОСТ АЧУУЛНА ДАА ЧАМ МУУГ!
0 | 0 Хариулах
Зочин [192.111.134.208] 2021/10/20
ҮХЭЖ ДАЛД ОРСОН МИАТАА ХУРДАН ХУВЬЧИЛДАГСНУУ УСТГАДАГСАНУУ УЧИРЫГ ОЛООЧ !!!! ОЛОН УЛСЫН БУСАД АВИА КОМПАНИАС 5 ДАХИН ӨНДӨР ҮНЭ НЭХДЭГ ПСДАНАР!!! 5 ДАХИН ХЯМД ҮНЭЭР САЙН ҮЙЛЧИЛНЭ ЯВЯА ГЭЭД ОЛОН УЛСЫН АВИА КОМПАНИ ХҮСЭЛТ ТАВИАД БАЙХАД Л ТҮГЖИЛДЭЭД ҮНДЭСНИЙ КОМПАНИ ДАМПУУРЧИХНА БОЛДОГГҮЙ ГЭНЭ. ЭНЭ МЭТ БУСАД УЛСРУУ 5 ДАХИН ХЯМД ЯВАХЫГ ХААЖ БООЖ БН. ҮХЭЖ ХЭВТ!!! ҮНДЭСНИЙ КОМПАНИ НЬ ҮНДЭСТНЭЭ 5 ДАХИН ХОЛГОДОГ НЬ ҮНДЭСТНЭЭ ХАМГААЛЖ БГАА ЦАРАЙ НЬ УУ??? ЭНГИЙН АВИА КОМПАНИАС 10 ДАХИН ДАНХАР БҮТЭЦЭЭ УЛСААР ТЭЖЭЭЛГЭЖ ИРГЭДЭЭР ХҮЧЭЭР ӨНДӨР ҮНЭТЭЙ БИЛЕТИЙГ АВХУУЛДАГ ЛАЛРЫН ГАЗАР НЭГ БНА!!!!! АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛ!!!! МӨН ГАДААДАД МАШИНИЙГ 36 САР ХҮҮГҮЙ ЛИЗИНГЭЭР АВДАГ!!! БАНКНИЙ САЛБАРЫГ БАС ЛЕБАРАЛЧИЛАХ ХЭРЭГТЭЙ! !!!...
1 | 0 Хариулах
Зочин [64.119.18.83] 2021/10/20
Хурдлаачээ
3 | 0 Хариулах
Зочин [122.201.21.55] 2021/10/20
тэгээд хурдлаачээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.191.70] 2021/10/20
Хоосон тендер зарлаад яахав дээ тэнэгүүд ээ.Нүүрсээр галладаг цахилгаан станцуудын санхүүжилтыг зогсоосон эргүү болжмор оо
3 | 4 Хариулах