Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Цэдэвсүрэнг томиллоо

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Цэдэвсүрэнг томилжээ.

Энэ оны аравдугаар сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаар Д.Батбаатарыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсан юм. 

Л.Цэдэвсүрэнгийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

  • 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
  • 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
  • 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
  • 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2020 оны 1-7 сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020 оны долдугаар сарын 8-ны Монгол Улсын Ерөнхий Сайдын 10 дугаар захирамжаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны сайдаар томилсон.