Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баясгалан: Америк орон оюутнуудад их НЭЭЛТТЭЙ байдаг юм шүү

ikon.mn
2021 оны 10 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий даяаршихын хэрээр залуу хүмүүст олон орны хүмүүстэй харилцаж, тэдний соёлтой танилцаж, хэл сурах шаардлага урган гарсаар байна.

Үүнийг ч Монголын залуус мэдэрч өндөр хөгжилтэй орныг зорих болсон. Тэр дундаа АНУ-ыг.

Гэхдээ АНУ-ын соёлтой танилцаж, хэлний мэдлэгээ сайжруулах боломж зөвхөн тэнд сурахаар хязгаарлагдахгүй. Оюутнуудын хувьд эх орондоо сурч байгаа ч зуны амралтаа АНУ-д өнгөрүүлэх боломж бий. Тэр бол “Summer Work & Travel USA” хөтөлбөр юм.

“SUMMER WORK &TRAVEL USA” ГЭЖ ЮУ ВЭ?

Зуны амралтаараа АНУ-д ажиллаж, аялах хөтөлбөрийг АНУ-ын төрийн департментаас 1961 онд санаачлан хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь хамгийн хямд зардлаар дэлхийн өнцөг булан бүрийн оюутан залууст Америкийн соёл, зан заншилтай танилцах, зуны амралтаа Америкийн өдөр тутмын амьдралд оролцон өнгөрүүлэх, ажил хийж, олон зүйлсийг таньж мэдэх, хэлний мэдлэгээ орчинд нь эрс дээшлүүлэх, бие даан амьдрахад суралцах, олон орны найз нөхөд болох зэрэг давуу талыг олгоход оршдог.

Ингээд Монголдоо энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж олон арван залуусыг АНУ-д ажиллаж, аялах боломж олгож буй нэгэн хамт олныг онцолж байна.

Ярилцлага авахаар “One World Center”-ийн захирал Г.Баясгалантай утсаар ярихад “Ажлаасаа гадуур уулзах боломжгүй байна. Та өөрөө манай ажил дээр хүрээд ирэх боломжтой юу” гэсэн юм. Ажил дээр нь очиж үйл ажиллагаатай нь танилцах завшаан олдсон тул миний хувьд энэ саналыг таатай хүлээн авлаа.

Ингээд залуу хүн бүрийн ЗААВАЛ сонирхох ёстой сэдвээр ярилцсанаа уншигч танд өргөн барья.


-Сайн байна уу. Танай “One World center” оюутнуудад зуны амралтаараа АНУ руу аялах боломж олгодог гэсэн. Байгууллагынхаа тухай дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Манай байгууллага 2011 онд байгуулагдсан аялал жуулчлал болон боловсролын зөвлөгөө мэдээллийн төв юм. Байгууллагын эрхэм зорилго нь ДЭЛХИЙН ХӨГЖИЛТЭЙ ЦАГ ҮРГЭЛЖ ЗЭРЭГЦЭН АЛХАХ БОЛОМЖИЙГ ОЮУТАН ЗАЛУУСДАА ОЛГОХОД оршдог.

Энэхүү байгууллагыг үүсгэн байгуулах болсон шалтгааны тухайд гэвэл би оюутан байхдаа өөрөө “Summer Work & Travel USA” хөтөлбөрт хамрагдаж байсан. Тэгээд хөтөлбөрөөсөө эргэж ирснийхээ дараа АНУ-ын ажил олгогч болон харилцагч байгууллагуудтай холбоо тогтоож энэхүү хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх албан ёсны эрхийг авсан. Одоо манай байгууллага нь жилд 200 гаруй оюутан залуусыг АНУ-тай танилцуулан сэтгэл ханамж дүүрэн эх оронд нь буцаан авчирч байна.

Жилд 200 гаруй оюутан залуусыг АНУ-тай танилцуулан сэтгэл ханамж дүүрэн эх оронд нь буцаан авчирч байна.

-Америкчууд яагаад жил бүр олон орны оюутнуудыг тус хөтөлбөрт хамруулж, эх орондоо ажиллах боломжийг олгодог юм бол?

-Зуны улирал бол дэлхийн өнцөг булан бүрт аялал жуулчлал идэвхждэг үе. Оюутнууд ихэвчлэн АНУ-ын аялал жуулчлалын бүс нутагт очдог. Эдгээр бүс нутаг нь оршин суугчид багатай, зуны улиралд жуулчид ихтэй байдаг учир дотоодын ажиллах хүч нь тухайн бүс нутагт үүсээд буй хэрэгцээт ажлын байранд хүрдэггүй.

Тиймээс энэ орон зайгаа нөхөж, соёлоо сурталчлахын тулд олон орны оюутнуудад боломж олгодог.

-Танай байгууллагын хувьд АНУ-ын харилцагч байгууллагуудын албан ёсны эрхийг авсан гэж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч албан ёсны ямар байгууллага байдаг юм бэ?

-АНУ-ын төрийн департментаас итгэмжлэгдсэн спонсор байгууллага болох “Worldwide International Students Exchange Foundation” – тай 2011 оноос хойш хамтран “Summer Work & Travel USA”  хөтөлбөрийг маш амжилттай хэрэгжүүлж байна. Манай харилцагч байгууллага нь хөтөлбөртэй холбоотой бүхий л зүйл дээр хяналт тавьж ажилдаг бөгөөд үүнээс гадна Америк дахь хэд хэдэн ажил олгогчид байдаг.

-Ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас ямар давуу талтай үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Манай байгууллагын гол давуу тал нь зуучлуулж явсан оюутан бүртэйгээ маш сайн харилцаа холбоотой ажилладаг. Манай байгууллагын ажил оюутнуудын виз гарч АНУ-ыг зорьсноор дуусгавар болохгүй бөгөөд хөтөлбөрөө дуусгаад эх орондоо буцаж ирэхэд дуусдаг гэж ойлгох хэрэгтэй.

Бидний хувьд АНУ-руу жилд дунджаар 4-5 удаа өөрсдийн төлөөлөгчийг илгээж оюутан залуус ирэхээс өмнө  байр болон бусад шаардлагатай зүйлсийг бэлддэг. Мөн манай байгууллага жилд явуулж байгаа оюутны тоогоор Монголд тэргүүлдэг ба хамгийн олон оюутныг тухайн хөтөлбөрт хамруулдаг. Мэдээж тэд маань маш олон төрлийн ажил болон хотуудаас сонголтоо хийх боломжтой. Мөн бид төлбөрийн уян хатан нөхцөлтэй үйлчилдэг.

"One World Center"-ээр дамжуулан "Summer Work and Travel USA" хөтөлбөрт хамрагдсан оюутнууд

-Хөтөлбөрт хамрагдах төлбөр нь дунджаар хэд байдаг вэ?

-3500-4000 орчим доллар байдаг. Үүнд:

  • Хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 1850$
  • АНУ-н элчингийн ярилцалаганы төлбөр болох 160$
  • Онгоцны тийзний төлбөр 1200-1500$
  • Нэмэлтээр та халаасны мөнгө болох 500-1000$ (очоод эхний цалин хүртэлх)өөрийн хэрэгцээндээ тааруулан авч явахад болно.

-Оюутнуудыг АНУ-ын ямар хотууд руу ямар ажилд зуучилдаг вэ?

-Одоогийн байдлаар АНУ-ын 20 гаруй мужийн 30 гаруй хотод ажлууд байна. Тухайн оюутнаас мэргэжил, нарийн ур чадвар шаардахгүй энгийн ажлууд байдаг. Жишээ нь зочид буудлын үйлчилгээний ажилтан, ресепшн, гал тогооны туслах ажилтан, зөөгч, угтагч, дэлгүүрийн туслах гэх мэт. Дэлхийн том том брэнд, олон улсын сүлжээ ресторан, зочид буудлуудад ажилладаг учраас маш сонирхолтой. Цалингийн хувьд доод тал нь цагийн 10-15 доллар байдаг. Долоо хоногтоо дунджаар 32-40 цаг ажилладаг.

-Мэдээж АНУ-д очсон оюутнууд ганцхан ажлаа хийгээд байхыг хүсэхгүй. Залуу хүмүүсийн хувьд ажлынхаа хажуугаар ямар сонирхолтой зүйл хийх боломжтой вэ?

-Хөтөлбөрийн нэр нь “Summer Work & Travel USA”. Тиймээс ажлынхаа хажуугаар аялах бүрэн боломжтой. Оюутнууд долоо хоногийн 4-5 өдөр ажиллаад үлдсэн өдрийг нь аялах, олон орны найз нөхөдтэй болох, сонирхолтой үзвэр үзэх, бассейн фитнессээр хичээллэх, англи хэлний сургалтанд явах зэргээр өнгөрүүлж болно.

“Очсон оюутнууд маань ажил олгогчидтойгоо найз нөхөд болоод өндөр сэтгэгдэлтэй ирдэг”

-Хөтөлбөрт хамрагдахыг хүсэж буй оюутан АНУ-ын виз авахад хүндрэл тулгардаг уу? 

-Энэ хөтөлбөрийг АНУ-ын ЭСЯ-ны зүгээс дэмжиж ажилладаг. Учир нь тухайн улсын оюутнууд АНУ-ын өдөр тутмын амьдралтай танилцахаас гадна тэдний буцаж ирэх хамгийн том баталгаа нь сургууль болж байдаг. Тиймээс виз маш өндөр хувьтай гардаг.

Манай төвөөр үйлчлүүлж байгаа оюутэуудын виз жилд дунджаар 85-90% гардаг. Виз гарахгүй байх гурван том шалтгаан бий. Нэгдүгээрт англи хэлний мэдлэг тааруухан бол, хоёрдугаарт гэр бүлийнх хүн АНУ-д хууль бусаар амьдардаг бол, гуравдугаарт сурлага болон дүнгийн асуудалтай бол ЭСЯ-ны зүгээс визийг нь татгалздаг. Бусад тохиолдолд виз гардаг.

-Англи хэлний мэдлэг тааруухан бол виз гарахад бэрхшээл учирдаг гэлээ. Хөтөлбөрт хамрагдахыг хүсэж буй оюутны хувьд англи хэлний ямар түвшний мэдлэгтэй байх шаардлагатай вэ?

-АНУ-д очоод шууд ажилдаа ороод биеэ даагаад явах учир өөрийгөө бүрэн илэрхийлэх хэмжээний хэлний мэдлэгтэй байх ёстой. Түүнээс гадна ажил олгогч, элчингийн ярилцлага англи хэл дээр явагдана.

Тийм учраас дунд түвшинд өөрийгөө илэрхийлэх чадвар чухал юм. Хэрэв энэ түвшинд хүрэхгүй бол санаа зовох хэрэггүй. Манай төвөөс хэлний түвшин нь хүрэхгүй байгаа оюутнуудыг үнэ төлбөргүй бэлдэж өгдөг.

Манай төвөөс хэлний түвшин нь хүрэхгүй байгаа оюутнуудыг үнэ төлбөргүй бэлдэж өгдөг.

-Бичиг баримт бүрдүүлэх тал дээр ямар туслалцаа үзүүлдэг вэ?

-Оюутнууд өөрсдөө манай байгууллагад үндсэн хэдэн бичиг баримтаа бүрдүүлж өгдөг. Сургуулийн тодорхойлолт, CV, анкет, цээж зураг гэх мэт. Түүнийг нь бид харилцагч байгууллагууд руу явуулж, ажлын саналыг нь бэлддэг. Үүний дараа АНУ-аас урилга ирдэг. Тэгээд визэнд орох бүх бичиг баримтуудыг нь бэлдэхэд тусалж, зөвлөгөө мэдээлэл өгдөг.

-АНУ руу явсан оюутнуудын хувьд очоод хаана байрладаг вэ. Орон байрны тухайд дэлгэрүүлэхгүй юу?

-АНУ-д хийх ажлын сонголтыг хийхдээ ямар орчинд, ямар байранд амьдрах вэ гэдгээ давхар сонгодог. Ерөнхийдөө байшин, орон сууц, оюутны кампус болон жижиг зочид буудал зэргээс сонгох боломжтой.

Жишээ нь Теннесий мужийн олон улсын оюутны байранд манай оюутнууд байрлаж байсан. Энэ байр нь долоо хоногийн 100 орчим долларын үнэтэй. Гэхдээ зарим ажил олгогчид байраар хангадаг бол зарим нь хоолоор хангадаг.

-Ажил олгогчдын зан ааш ямархуу байдаг юм бол. Эндээс очсон оюутнуудад хэрхэн ханддаг вэ?

-Америкчууд өөрсдөө их найрсаг хүмүүс. Очсон оюутнууд маань ажил олгогчидтойгоо найз нөхөд болоод өндөр сэтгэгдэлтэй ирдэг.

-Өөрөө оюутан байхдаа энэхүү хөтөлбөрт хамрагдсан. Ирээд олон зуун оюутнуудад энэхүү боломжийг нээж өгсөн хүний чинь хувьд танаас асуумаар санагдаж байна. Яг энэ хөтөлбөрт хамрагдсаны дараа тухайн оюутны амьдралд ямар шинэ зүйл бий болж, ямар үр дүнтэй байдаг вэ?

-Миний амьдралд ямар үр дүнгээ өгсөн бэ гээд харахад юун түрүүнд биеэ дааж сурсан. Оюутнууд Монголд байхдаа эцэг эхээсээ мөнгө аваад л сургуульдаа явдаг. Ажил хийдэг зарим нь зуун хувь биеэ дааж чаддаггүй. “Summer Work & Travel USA” хөтөлбөрт хамрагдсан оюутнууд дэлхийн хэмжээний томоохон компанид ажиллаж үзнэ, цалингаа авна, түүгээрээ байр хоолныхоо мөнгийг зохицуулна.

Мөн мөнгөө хадгалж зардлаа нөхөх бүрэн боломжтой байдаг л даа. Ингээд зуны гурван сарын турш нэг хайрцагнаасаа гарч дэлхийтэй танилцаж, юм үзэж, нүд тайлах зэрэг олон давуу талтай. Хамгийн чухал нь мөнгөний үнэ цэнийг илүү их ойлгож, олон орны олон өөр ааш зан, соёлтой хүмүүстэй харилцаж төлөвшдөг юм шиг санагддаг. 

Оюутнуудад хандаж хэлэхэд АМЕРИК ОРОН ОЮУТНУУДАД ИХ НЭЭЛТТЭЙ БАЙДАГ ЮМ ШҮҮ.

-Баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Холбоо барих:

Хаяг: 

  • Cалбар 1- Замын цагдаа, Буянгийн зам дагуу, S Outlet’s дэлгүүрийн урд UNION building, A хаалга, 10 давхарт 1004 тоот
  • Cалбар 2- Засгийн газрын ордны баруун талд байрлах “Эрдмийн Ордон” буюу Erdem Tower-ийн 13 давхарт 1306 тоот
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.