ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Аялал жуулчлалын салбар 2021-2022 онд ₮4.13 их наядын орлого алдах магадлалтай

Р.Оюунцэцэг, IKON.MN
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

КОВИД-19 цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн салбар бол аялал жуулчлал. Өнгөрсөн сард дотоодын аялал жуулчлал сэргэсэн гэж олон хүн бодож байж магад.

Гэвч дотоодын аялагчид машиндаа майхнаа ачаад дуртай газраа хоноглож явдгаас аялал жуулчлалын компаниар бараг дамждаггүй гэдгийг салбарынхан хэлж байна. Үүнийг Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Газар зүйн тэнхимийн багш, судлаач, доктор Д.Амартүвшингөөр ахлуулсан багийн хийсэн судалгаа улам баталгаажуулав. КОВИД-19-ийн аялал жуулчлалын салбарт учруулж буй эдийн засгийн нөлөөллийн талаар хийсэн тус судалгаагаар дотоодын аялагчдын 96 хувь нь аяллаа хувиараа зохион байгуулна гэсэн бол аялал жуулчлалын компаниар болон аяллын клубээр дамжин аялах бүлэг дөнгөж 5 хувийг эзэлжээ. 

Монгол Улсын Засгийн газар хилээ хааж, иргэдээ татан авах чартер нислэгээс бусдыг зогсоох шийдвэр гаргасан 2020 оны хоёрдугаар сараас эхлэн энэ салбар ТЭГ ЗОГСОЛТ хийсэн. Энэ хугацаанд зөвхөн Улаанбаатар хотын эдийн засагт орох байсан 470 тэрбум төгрөгийн орлогыг шууд, 2.3 их наяд төгрөгийн орлогоо шууд бусаар алдагдсан талаар МҮИС-ийн Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн гишүүн, судлаач Б.Ербахыт судалгаа хийснийг бид хүргэж байсан. 

Тэгвэл МУИС-ийн Газар зүйн тэнхимээс хийсэн дээрх судалгаагаар 2020 онд Монгол Улсын аялал жуулчлалын салбар 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн бол цаашид нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл 2021-2022 онд 4.13 их наяд төгрөгийн орлого алдах магадлалтай гэсэн дүгнэлт хийжээ.

Зураг 1. Ковид-19-ийн нөлөөллөөс эдийн засагт учирч болзошгүй хохирол ( 2020-2022 он)

 
Эх сурвалж: МУИС, Газар зүйн тэнхим

Уг тооцоог гаргахдаа 2015 оноос хойших өсөлтийг одоогийн захиалгын төлөвтэй уялдуулсан бөгөөд нэг жуулчны зарцуулах мөнгийг дунджаар 2,048 ам.доллар гэж үзжээ. 

2020 оны байдлаар аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулахаар 570 байгууллага бүртгүүлсэн бөгөөд тус салбарт ажиллаж байгаа 88,700 ажлын байранд эрсдэл үүссэнийг судалгаанд дурдсан байна. 

Тур оператор байгууллагын нэг ажилтан жилд ₮12.9 саяын орлого Монгол Улсын эдийн засагт оруулж байна 

Судалгааны гол үр дүнг ийнхүү дүгнэжээ.

  • Судалгаанд хамрагдсан тур операторууд 131.7 тэрбумын орлогоосоо 51 орчим хувь буюу 67.1 тэрбум төгрөгийг аялал жуулчлалын дэд салбартаа шууд хуваарилж чаддаг ба энэ хуваарилтын эрэлт нь эдийн засгийн нийт үйлдвэрлэлийг 110.8 тэрбум хүртэл өсгөх чадвартай ба хувиар тооцвол 65 хувийн ашигтай гэдэг нь аялал жуулчлалын салбар нь өөрөө түүхий эд шаардахгүй нэмэгдэл өртөг өндөртэй цэвэр ашиг ихтэй эдийн засагт чухал ач холбогдолтой гэдэг нь харагдаж байна.
  • Олон улсын судалгаанаас харахад жуулчид аялах шийдвэрт
    • аялах газрын ариун цэврийн нөхцөл байдал (ариутгал, цэвэрлэгээ) 73.38 хувь
    • тухайн аяллын даатгал /магадгүй эрүүл мэндийн тодорхой үйлчилгээг үнэ төлбөргүй даатгалд хамруулах/ 68.18 хувь
    • тухайн аялах газрын эрүүл мэндийн системийн чанар, тогтолцооны талаарх мэдээлэл 66.56 хувь
    • аялал олон хүнийг хамрахгүй байх нь 51.62 хувиар тус тус чухал гэдгийг онцолсон байна.
    • Харин тухайн аялах улс хол зайнд байх эсэх тийм ч чухал биш буюу 23.58 хувийг эзэлж байна.
  • Иймд уг судалгаагаар тоймлосон нөхцөл байдлын (сценарио) шинжилгээгээр Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчны байгууллагуудын ариун цэвэр, орчны хамгааллыг сайжруулах чиглэлээр дорвитой алхам хийвэл олон улсын аялал жуулчлал цар тахлын өмнөх хэмжээнд хүртэл сэргэх магадлалтай ба хамгийн бага төсөөллөөр 2019 оны тооны 30% хүртэл сэргэхэд ₮411.6 тэрбум, 80% хүртэл сэргэхэд ₮1.1 их наядын орлого олох магадлалтай байна.
  • Тур оператор байгууллагын нэг ажилтан жилд ₮12.9 саяын орлого Монгол Улсын эдийн засагт оруулж байна. Иймд нэг ажилтанд жилийн 2.4 сая төгрөгийн тэтгэмж олгох боломжтой гэж харагдаж байна.
  • Орлогогүй бүтэн жил гаруй байсны дараа татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлбэл аялал жуулчлалын салбар сэргэхэд дэмтэй байхаар байна. Хэрэв орлогогүй компани төрөл бүрийн татварын дарамтад орвол татвар төлөгчдийн тоо цөөрөх эрсдэл дагуулж байна.
  • Тур оператор байгууллагууд КОВИД-19 цар тахлын үед өөрсдөөс хамаарах, байж болох бүх арга хэмжээг 2020 оны туршид авч байгаа бөгөөд 2021 оны аравдугаар сар гэхэд нийт тур операторын 88 хувь нь ажиллагчдаа цалинжуулах боломжгүй хэмжээнд тулж ирж байгаа нь Засгийн газраас ямар нэг дорвитой арга хэмжээ яаралтай авч, аялал жуулчлалын салбарын мэргэшсэн хүний нөөцөө хадгалахад анхаарах хэрэгтэй болсныг харуулж байна гэжээ.

Засгийн газраас 2021 оны хоёрдугаар сарын 23-нд коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлж, тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээхээ албан ёсоор зарлаж, эдийн засгаа эрчимжүүлэхээр болсон. Энэ хүрээнд дөрөвдүгээр сард тавьсан хатуу хөл хорионоос хойш ерөнхийдөө бүх үйл ажиллагааг нээлттэй болгосон ч Монгол Улсад дотоодын халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор жуулчлалын салбар мөн л сэргэх боломж олдоогүй билээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой халдварын тархалт хөдөө орон нутагт эрчимжсэнээр орон нутгийн удирдлагууд өөрсдөө шийдвэр гаргаж, хөдөлгөөн хорьсон нь гадаад битгий хэл дотоодын аялал жуулчлал явуулах боломжид чөдөр болсон юм.

Энэ талаар "A Star Mongolia" тур компанийн захирал Х.Ариунчимэг "Гадна талд манай улсын нөхцөл байдал, гарах шийдвэр тодорхой байгаагүйн улмаас энэ зун бага ч гэсэн үйл ажиллагаа явуулж, ажилчдаа ажлын байртай, цалинтай байлгах боломжоо алдсан. Ядаж дотооддоо үйл ажиллагаа явуулж, жуулчны баазаа ажиллуулахаар төлөвлөж байсан ч халдвар ихэссэнтэй холбоотой Өвөрхангай аймаг л гэхэд долдугаар сарын 28-н хүртэл хаахаар шийдсэнээ мэдэгдсэн. Ингээд үйл ажиллагаа явуулахгүй нь тодорхой боллоо гэж ойлгоод байтал долдугаар сарын 10-нд Засгийн газар орон нутгуудыг хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргахгүй байх үүрэг өгсөн.

Гэтэл бид бүтэн жил хагас зогссон байсан баазын үйл ажиллагааг ганц өдрийн дотор зочин авах хэмжээнд бэлдэх боломжгүй, амралтаа төлөвлөсөн хүмүүс компаниар дамжихгүйгээр аялсан. Ийнхүү эрх баригчид дунд, урт хугацааны бодлого, урьдчилж харсан шийдвэргүй байгаа нь цар тахалд өртөж байгаа аялал жуулчлалын салбарт дэмжлэг биш, тушаа болж байна" хэмээн ярьж байв.

Аялал жуулчлалын салбарын хамгийн өндөр өсөлттэй жил нь 2019 онд байв. БОАЖЯ-ны статистикаар 2019 онд нийт 570,262 жуулчин манай улсад зочилж, 607 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашиг олсон. 2019 онд Монгол Улсын ДНБ 36.9 их наяд төгрөгт хүрсэн. Тэгвэл аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-ий 6.48%-ийг бүрдүүлсэн юм.

Тухайн жилд 490, 2020 онд 570 тур оператор үйл ажиллагаа явуулсан бөгөөд судалгаанд 252-ыг нь хамруулжээ. Эдгээрээс 56% нь орлогын талаарх асуултад хариулт өгснөөс харвал 2019 онд жилийн борлуулалтын орлого 131.7 тэрбум төгрөг (49.7 сая ам доллар) байсан ба энэ нь аялал жуулчлалын компанитай уялдаатай ажилладаг бусад салбарт дахин хуваарилагдаж, дам үр нөлөө үзүүлсэн хэмээн тооцсон байна. Бусад салбарт хэрхэн хуваарилагдаж байгааг доорх зургаас харна уу.

Зураг 1. Тур операторуудын үндэсний эдийн засаг оруулж буй орлого (хамаарал бүхий салбараар), жин

 
Эх сурвалж: МУИС-ийн Газар зүйн тэнхим

Гэвч цар тахлын улмаас компаниудын орлого буурч, дийлэнх нь ажилтнуудаа цомхтгожээ. Тодруулбал, аялал жуулчлалын компаниудын

  • 88%-ийн нь орлого 91-100% тасарч
  • 56% нь ажилчдаа цөөрүүлжсэн байна. 
  • 47.1хувь нь сүүлийн гурван сарын ашиглалтын зардлаа төлөөгүй
  • "зээлтэй" хэмээн хариулсаны 43.48 хувийнх нь 71% буюу дийлэнх нь сүүлийн хагас жилд зээлээ төлж чадаагүй
  • 50% нь цаашид ажилчдаа цалинжуулах боломжгүй гэгчлэн салбар ямар хүнд байдалд орсныг илтгэх олон үр дүн дурдагдсан байна. 

2023 оноос аялал жуулчлалын захиалга өмнөх хоёр жилээс хоёр дахин ба түүнээс дээш хэмжээнд өсөх төлөвтэй байна

Коронавирусийн хямралын улмаас 99 тур оператор үүд хаалгаа түр болон бүр мөсөн барьжээ. Эдгээр байгууллагын эдийн засаг оруулж байгаа мөнгөн хувь нэмэр 44-88 тэрбумаар хэмжигджээ. Энэ нь аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын 2019 оны борлуулалтын орлогын 67%-тай дүйж байна. Одоогоор зөвхөн үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоосон байгууллагын алдагдал л гэхэд 4.4-8.9 тэрбум төгрөг байгаа ба цаашид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ тоо 34-79 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгааг МУИС-ийн Газарзүйн тэнхимийн судлаачид тооцоолон гаргасан байна. 

Тиймээс Засгийн газрын зүгээс дараах дэмжлэгүүд хамгийн чухал байгааг судалгаанд хамрагдагчид нэрлэжээ. Үүнд

  1.  Хөнгөлөлттэй, урт хугацааны зээл 
  2.  Ажиллагчдад цалингийн дэмжлэг олгох 
  3.  Нийгмийн даатгалыг тэглэх 
  4.  Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт 
  5.  Ажиллагчдын цалингийн зээлийн төлөлтийг хойшлуулах/царцаах хэмээн хариулсан байна.

Хэрэв Засгийн газрын зүгээс авах арга хэмжээгээ тодорхой болгож, богино хугацаанд тур оператор компаниудыг бага үнэтэй санхүүгийн эх үүсвэрээр хангавал ажлын байраа хадгалах боломж байгааг судалгаанд оролцогчид хэлсэн байна. Тухайлбал

2021 онд: Хэдий цар тахлын нөхцөлд байгаа ч тур операторын талаас илүү буюу 57 хувь нь аяллын захиалгатай байна. Өөрөөр хэлбэл, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад Монголд ирэх хүсэлтэй жуулчид байна гэсэн үг. Тэдгээр байгууллагын 49 хувь нь цөөн тооны захиалгатай байгаа бол 5 хувь нь цар тахлын өмнөхтэй ойролцоо тооны аяллын захиалгатай байгааг дурджээ. 

2022 онд: Тур операторуудын 51% нь захиалгагүй байна. Харин 46 хувь нь захиалгатай байгаа нь нөхцөл байдал бүр дордоогүйн илрэл. Үүнээс 36 хувь нь цөөн тооны захиалгатай бол 2-6 хувь нь цар тахлын өмнөх түвшний болон олон, маш олон захиалгатай байгаагаа хэлжээ.

2023 онд: Хэдийгээр нөхцөл байдал тодорхойгүй байгаа ч аялал жуулчлалын салбарт урьдчилсан захиалга тодорхой хэмжээгээр хийгдсэн байна. Байгууллагуудын 37 хувь нь аяллын захиалгатай бол олон тооны болон маш олон тооны захиалгын хэмжээ өмнөх хоёр жилээс огцом нэмэгдэж, 11%-д хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, шийдвэрүүдээ эрт танилцуулж, халдварын нөхцөл байдлаа сайжруулж, зөв бодлого хэрэгжүүлж чадвал 2023 оноос аялал жуулчлалын захиалга өмнөх хоёр жилээс хоёр дахин ба түүнээс дээш хэмжээнд өсөх төлөвтэй байна гэж судлаачид үзжээ. 

Үүний тулд Засгийн газрын хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг дараах байдлаар тодорхойлсон байна. 

Зураг2. Засгийн газраас аялал жуулчлалыг цаашид сэргээхэд хийж болох зүйлс

 
Эх сурвалж: МУИС, Газар зүйн тэнхим
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.187.55] 2021/10/6
Дотоодын жуулчиддаа үнэрхэлгүй ээлтэй уян хатан байвал овоо мөнгө олно л доо уг нь
1 | 0 Хариулах
zochin [139.218.63.183] 2021/10/6
hezee ashig olj baisiin ystoi hudlaa shuu uursduu xorij shahuu heden hun irdeg manai yam yuch hiidgui ichgevter yam shuu
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.75] 2021/10/6
Гадаадын дотоодын жуулчдыг нүхэн жорлонд бие засуулж байгаа ичгэвтэр.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.100.254] 2021/10/6
Монголд ирээд яг юу хийж юу үзэх юм бэ?
3 | 0 Хариулах
Зочин [202.21.108.163] 2021/10/6
Андлалын балгас үзнэ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.157] 2021/10/6
Хууль үйлчилдэггүй лaлрын коммунист улсад хэн ирэхийн, хуцваа.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.159] 2021/10/6
Жуулчны компаниуд гээд ажлын хөлсөө өгөхдөө үнэн хойрго газрууд байдаг юм байна лээ. Одоо бол бүр ч юм хялайлгахгүй юм байна л дөө.
1 | 0 Хариулах
Boris [192.82.80.86] 2021/10/6
Reopen travel to all vaccinated foreign tourists who took a PCR test 72 hours before entering the country. Mongolia already has the virus so it wouldn't do any harm if a couple of foreigners bring their own. Do the math
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.75] 2021/10/6
Монголын аялал жуучлалын газруудад модон гэр нүхэн жорлон хоёр байх ёсгүй. Монголын хөдөө орон нутгийн аялал жуулчлалын газруудад зөвхөн дотроо нойлтой гар нүүр угаах угаалтууртай халуун хүйтэн устай байшингууд байх ёстой.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.180.108] 2021/10/6
Хятад жуулчид нэрэлхэхгүй авбал 400 сая биш юмаа гэхэд жилдээ 10 сая жуулчин өлхөн авчихна л даа. Манай эх орончид л дөвчигнөж байж үргээхгүй бол. Хөрш Өвөрмонгол гэхэд л жилдээ 2 сая гадаад жуулчин авч 1,2 тэрбум доллар, 110 сая дотоод жуулчин авч 50 тэррбум доллар олдог гэж байна.
2 | 2 Хариулах
Оркуудаа [156.146.59.35] 2021/10/6
Солонгосын элчин 1 сая жуулчин явуулахад бэлэн байна гэсэн. Ирээдүйд баахан Солонгосчуудаар дүүрнэ. Зундаа даацаа дийлээрэй дээ. Хэн ирдэг юм гэж хуцдаг гарууд амаа ангайтлаа харна биз.
0 | 4 Хариулах
Оркуудаа [156.146.59.35] 2021/10/6
Үзэж харах юм байх биш ч гэх шиг. Зун болгон хөдөө халтайтлаа яваад сурчихсан Орк пицдаа тоодгүй л юм байгаа биз. Гадаадын хот тосгонд өсөж төрсөн хүмүүсд Монголын хөдөө сонин байдаг юм малнуудаа!
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.124] 2021/10/6
Үзүүлж харуулах юм бдаг биш үхсэн элэнцэгийнх нь аялал жуулчлалаар мөнгө олох. Харилцааны наад захын соёлгүй өмхий оркуудыг үзэх гэж хэн ирдийн.
1 | 2 Хариулах
ОРК [156.146.59.35] 2021/10/6
хэхэ ингэж бичдэг хүмүүс гадаад явдаггүй байхаа.
0 | 1 Хариулах
Зочин [84.17.37.159] 2021/10/6
БАТТУЛГЫГ ГАВАД УНАГАЖ ГАЛААР ТӨӨНӨЖ ГАЗРААС АРИЛГААА ХАХАХААХА ТӨМӨР ЗАМ ГАЦААГЧЫГ ЧӨТГӨР АВ
2 | 1 Хариулах
Зочин [84.17.37.159] 2021/10/6
ҮХЭЖ ДАЛД ОРСОН МИАТАА ХУРДАН ХУВЬЧИЛДАГСНУУ УСТГАДАГСАНУУ УЧИРЫГ ОЛООЧ СОЛОНГОС ЭНЭ2ЫН ХООРОНД ЯВАХАД 1000 ДОЛЛАР НЭХДЭГ ПСДАНАР!!! 200 ДОЛЛАРААР ОЛОН АВИА КОМПАНИ ЯВЯА ГЭЭД БХАД ТҮГЖИЛДЭЭД ҮНДЭСНИЙ КОМПАНИ БОЛДОГГҮЙ ГЭНЭ. ЭНЭ МЭТ БУСАД УЛСРУУ 5 ДАХИН ХЯМД ЯВАХЫГ ХААЖ БООЖ БН. ҮХЭЖ ХЭВТ!!! ҮНДЭСНИЙ КОМПАНИ НЬ ҮНДЭСТНЭЭ 5 ДАХИН ХОЛГОДОГ НЬ ҮНДЭСТНЭЭ ХАМГААЛЖ БГАА ЦАРАЙ НЬ УУ??? ЭНГИЙН АВИА КОМПАНИАС 10 ДАХИН ДАНХАР БҮТЭЦЭЭ УЛСААР ТЭЖЭЭЛГЭЖ ИРГЭДЭЭР ХҮЧЭЭР ӨНДӨР ҮНЭТЭЙ БИЛЕТИЙГ АВХУУЛДАГ ЛАЛРЫН ГАЗАР НЭГ БНА!!!!! АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛ!!!!!
3 | 1 Хариулах
Зочин [202.170.68.162] 2021/10/6
Where is our 400m tourists?
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.249] 2021/10/6
Гадаад харилцаа, Хил, Гааль нь Чадваргүй Удирдлагуудтай. Хил, Гааль нь Байнга хаалтай шахам. Бинзен тасран, Шахмал түлшээр тасрана, Иргэд, ААН хязгаарлана, ААН, Иргэд ажил оролгоор тасрана, бүгдээрээ ковидтой улс боллоо. Чадвартай хүнээр удирдуулмаар байна. Оюун-Эрдэнээ
7 | 0 Хариулах