Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эмчийн мэргэжлийн алдаанаас үүдэн өвчтөн эрүүл мэндээрээ хохирч үлдэхгүй боллоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооноос гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалсан, тэдгээрийн харилцагч үйлчлүүлэгчдэд чиглэсэн нэгэн чухал ажлыг эхлүүллээ. Тус холбооноос Амар Даатгал компанитай “Эмчийн болон сувилагчийн мэргэжлийн хариуцлагын даатгал”-ын гэрээ байгуулж хамтран ажиллахаар боллоо. Энэхүү даатгалын гэрээ байгуулагдснаар эмч, сувилагч болон эмнэлэгийн ажилтнууд үзлэг эмчилгээ, оношилгоо хийх болон эм, эмчилгээний заавар жор бичих явцдаа аливаа мэргэжлийн алдаанаас үйлчлүүлэгч, өвчтөн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд тухайн хохирлыг эмчлэх, анагаах бүх зардлыг Амар Даатгал компаниас олгохоор болж байна.

Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо нь 2019 оноос эмч, сувилагчийн хариуцлагын даатгалын бүтээгдэхүүнийг төрийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлэгүүдэд хэрэгжүүлэх талаар ажлын хэсэг гарган судалж ажилласны хүрээнд өнөөдөр бид энэхүү бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэгжүүлэгч мэргэжлийн туршлагатай Амар Даатгал компанитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Амар Даатгал компани нь 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2008 оноос хариуцлагын даатгалын үйлчилгээг гарган нэвтрүүлсэн анхны даатгалын компаниудын нэг юм. Бид эмч, сувилагчийн мэргэжлийн хариуцлагын даатгалаар хамтран ажилласнаар эрүүл мэндийн салбартаа анхдагч болоод зогсохгүй гишүүн байгууллагын ажиллагсдад сургалт, мэдээлэл өгөх, харилцагч үйлчлүүлэгч өөрийн эрх ашгаа хэрхэн хамгаалуулж байгаа талаар олон нийтэд таниулах зэрэг ажлуудын эхлэл тавигдлаа.



Тус арга хэмжээний талаар Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч, Анагаах ухааны доктор, профессор хатагтай Ж.Цолмонтой ярилцлаа.

 

Хатагтай Ж.Цолмон: Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо бол Нүүр амын салбар, нийт шүдний эмч нар, энэ салбарт ажиллаж байгаа эмч ажиллагсад, түүнийгээ дагаад бид үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж зөв зохистой үйлчилгээ үзүүлж энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө зөв бодлогоор хангах, мэргэжилтнүүдээ мэргэжлийн түвшинд чадавхжуулах, боловсронгуй болгох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн гол нь гишүүдийнхээ хууль ёсны эрхийг хамгаалдаг байгууллага. Бид маш олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийн нэг зайлшгүй асуудал бол хариуцлагын даатгалд хамрагдах асуудал маань өнөөгийн орчин цагтай уялдаад гарч ирж байна.

Бусад улс орнуудын туршлагаас харахад эмч нар хариуцлагын даатгалд хамрагдсанаараа ядаж л стрессгүй, зохих мэргэжлийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэх учраас нийгмийн харилцааг илүү зохистой болгож өгч байгаа нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Тийм учраас бид хариуцлагын даатгалд хамрагдах юмсан гээд олон жилийн өмнөөс төлөвлөж, бодож, ажлын хэсгээ байгуулж, олон компаниудыг судласны үндсэн дээр манай хоёр талын сонирхол хэрэгцээ нийцсэн учраас бид Амар Даатгал ХХК-ийг сонгосон.

 

Манай холбоотой хамтарч ажилласнаар Амар Даатгал компанийн бас нэг харилцах хүрээ тэлж байгаа. Яагаад гэвэл эрүүл мэндийн салбар маань асар том. Тэр дотроо бид нар манлайлагч, анхдагч болж өнөөдөр энэхүү хариуцлагын даатгалын бүтээгдэхүүнийг авахаар зориглон гарын үсгээ зурж байна. Манай салбарт жилд ойролцоогоор 1400-1500 шүдний эмч төгсөж байна. Сувилагч, техникч нар гэвэл жилд 2,000 орчим мэргэжилтнүүд төгсөж манай салбарт орж ирж хүрээгээ улам тэлсээр байна. Маш олон хувийн эмнэлэгүүд бий болж байна.

 

Шүд, нүүр ам судлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэгүүд бол ерөөсөө төр, хувийн гэж ялгарахааргүй мэргэжлийн түвшинд ажиллаж, дэлхий нийтэд бий болж байгаа стандарт, техник технологийн дэвшлийг хамгийн түрүүнд эх орондоо оруулж ирдэг, нутагшуулдаг. Өөрөөр хэлбэл манай улсад явуулж байгаа шүдний болон нүүр амны чиглэлийн эрүүл мэндиийн тусламж үйлчилгээ нь бусад улс орны стандарт жишигт нийцсэн.

Тийм учраас л бусад анагаахын салбартай харьцуулахад манай энэ салбар бол хүмүүс гадагшаа явж энэ тусламж үйлчилгээг авах шаардлагагүй болсон. Тэгэхээр энэ даатгалын бүтээгдэхүүнийг авч байгаа нь цаг үе нь болчихсон, цаашид зөвхөн салбарынхаа хүрээнд биш бусад салбаруудтай хамтарч ажиллах төрийн болон хувийн хэвшилийн түншлэлийн зохистой хэлбэрийг бодитой явуулж байгаа нэгэн үйл ажиллагаа юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.