Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

БАГ БОЛ БИЗНЕСИЙГ ХӨДӨЛГӨГЧ ГОЛ ХҮЧ

ikon.mn
2021 оны 9 сарын 20
Сурталчилгаа

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт шинэ старт апп-аа эхлүүлж байгаа брокер эзэмшигч Ц.Одонбаяртай ярилцлаа. Ц.Одонбаяр бизнесээ эхлүүлж, өөрийн оффисоо нээгээд удаагүй ч богино хугацаанд чадварлаг баг бүрдүүлж чаджээ.

RE/MAX GEREGE оффис хотын төвд Блю Скай товерт үйл ажиллагаагаа дөнгөж 14 хоногийн өмнө эхлүүлжээ. Түүний амжилттай яваа бизнес, хүчирхэг багийг бид энэ удаагийн дугаараар онцолж байна. Эдийн засгийн зогсолтгүй эргэх мөнгөний урсгалын ихэнхи хэсгийг бүрдүүлж байдаг мөн өдөр бүр өргөжин тэлсээр байгаа үл хөдлөхийн салбарт тэд өөрийгөө болон баг хамт олноо бүрэн таниулах зорилгыг өвөртөлжээ.


-Сайн байна уу юун түрүүнд цаг заваа гаргаж манай ярилцлагад оролцож байгаа танд баярлалаа.

-Баярлалаа. Танай сайт намайг онцолж ярилцлагадаа урьсанд баярлалаа.

-Үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ Старт апп эхлүүлж байгаа бизнесментэй ярилцаж байгаа учраас уншигчдын хамгийн их сонирхож байгаа асуултаас ярилцлагаа эхэлье. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын гэр хороололд 220 орчим мянган  өрх амьдарч байна. Эдгээр айлууд байранд орох сонирхол их байгаа. Гэхдээ сонголтоо яаж хийх вэ гэдэгт эргэлзэж байна. Ер нь сүүлийн үед үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа иргэд ямар үл хөдлөхийг хамгийн их сонирхож байна вэ?

Миний хувьд энэ бизнес цоо шинэ Старт апп. Өмнө нь бизнесийн салбарт ажиллаад чамгүй олон жилийг өнгөрүүлсэн хэдий ч үл хөдлөх хөрөнгийн салбарт бол шинэ.  Үл хөдлөх хөрөнгө зуучлалын энэ зах зээл бол Монголд гэлтгүй дэлхийн зах зээл гэж хэлж болно. Монголчуудын хувьд ямар байр, үл хөдлөхийг сонирхож байгаа вэ гэхээр хүмүүс өөр өөрсдийнхөө хэрэгцээ, мөрөөдөл, амьжиргааны түвшинд тааруулж амьдралын хэв маягт зохицуулж үл хөдлөхийг сонгож байна. Өөрөөр хэлбэл тав тух, хүүхдийн аюулгүй байдал, ногоон байгууламж, амьдрах орчин дэд бүтэц ирээдүйд өсөх үнэ цэн машины зогсоолын боломж гэх мэт зүйлүүдийг түлхүү харж сонгож байна  Түүнээс гадна  үр хүүхдээ бодож, цэцэрлэг сургуулийг нь харж байж үл хөдлөх хөрөнгө сонгож байгаа эцэг эхчүүд, залуу гэр бүлүүд маш олон байна. Нэг үеэ бодоход худалдан авагч нар зах зээлээ маш сайн судалдаг болжээ.

 

-Сүүлийн үед Улаанбаатар хотод маш олон барилга байгууламж баригдаж байна. Иргэд  аль байршилд, ямар байр сонгохоо мэдэхгүй байна. Ер нь таны бодлоор Улаанбаатар хот яг аль чиглэл рүү илүү дэд бүтэц сайтай, хөгжиж байна вэ?

Улаанбаатар хотын урд зүг буюу Зайсан чиглэлд  сонирхол сүүлийн олон жилийн турш их байсан гэж хэлж болно. Шинэ суурьшлын бүс, ногоон орчин, хөгжил гэдгийг түлхүү харж байжээ. Одоо Яармагийн чиглэл, хотоос гадагшаа чиглэсэн урсгал илүү их болж эхэлж байна.  Хүмүүс ер нь мэдээ мэдээллийг харьцангуй сайн авч үл хөдлөх хөрөнгөө сонгохдоо судалгаа, харьцуулалт сайн хийдэг болжээ. Сүүлийн үед хэрэгжиж байгаа барилгын томоохон  төслүүдийг цаг алдалгүй мэдээллийг нь авч сонирхож  байна. Хэдийгээр Яармаг чиглэлийн дэд бүтцийн хөгжилд дахин илүү их сайжруулалт хэрэгтэй байгаа ч Яармаг чиглэлд иргэдийн эрэлт өндөр байна.

-РЕМАКС БОЛ ЗАВГҮЙ ХҮМҮҮСТ МАШ ХЭРЭГТЭЙ БИЗНЕС-

-Иргэд одооны ханшаар 100 гаруй сая төгрөгөөр  2-3 өрөө байрыг худалдан авч байна. Энэ мөнгө бол тэр бүр хүмүүст бэлэн байхгүй. Мэдээж зээл авч байгаа олон иргэд байгаа.   Энэ хэмжээний мөнгө зарцуулж худалдан авах гэж байгаа байраа маш сайн судалж байж сонгоно. Ингээд иргэдэд мэргэжлийн хүмүүс буюу үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентуудын хэрэгцээ гарч ирж байна. Агентууд яагаад хэрэгтэй вэ?

Би яагаад энэ бизнесийг сонирхож эхэлсэн бэ гэдгээс эхэлье л даа. Анх би маш завгүй ажилладаг байсан.  Завгүй учраас  өөрийн шаардлагад нийцсэн үл хөдлөхөө худалдан авч чадахгүй яваад байдаг. Байр авмаар байдаг, гайгүй байршил сайтай оффисийн өрөө түрээсэлчихмээр байдаг.   Энэ бүхнийг хайгаад явахаар маш их цаг хугацаа ордог. Тэгээд RE/MAX-д хандсанаар завгүй хүмүүс маш хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. RE/MAX-д хандсанаар надад ажилдаа, амьдралдаа санаа зоволгүйгээр 100 хувь анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгосон. Миний хувьд RE/MAX ҮХХ зуучлалын бизнес бол завгүй хүмүүст маш хэрэгтэй бизнес.

-Таны хувьд Ремакст ороод хэдэн жил ажиллаж байна. Туршлагаасаа хуваалцвал...

Миний хувьд 2021 оны Есдүгээр сарын 3-нд RE/MAX GEREGE шинэ оффисоо нээсэн. Одоогоор 14 хоног болж байна даа. Судалгааны ажлаа гурван сарын өмнөөс хийсэн. Маш богино хугацаа юм шиг сонсогдож байгаа ч RE/MAX-ийн талаарх мэдлэг мэдээллийг таван жилийн өмнөөс авч эхэлсэн. Ер нь бол анх RE/MAX-аар үйлчлүүлээд байраа авч байсан оффиссоо түрээсэлж байсан учраас их ойрхон байсан гэж хэлж болно. Яг ийм алхмаар явсан учраас би өөрөө сонирхож эхлээд гурав, дөрвөн сарын өмнөөс эхлээд зориглоод хөрөнгө оруулаад оффисоо нээе гэж шийдсэн.

 

-Мэдээж шинэ бизнес эхлүүлж байгаа учраас хэцүү зүйл маш их байсан байх, юу хамгийн хэцүү байв?

Яг энэ бизнесийг эхлэхэд мэдээж хамгийн түрүүнд санхүү чухал. Шууд л нэг өдөр бодонгуутаа үл хөдлөх хөрөнгийн бизнес хийе гээд  орж ирэхгүй шүү дээ.  Хоёрдугаарт би яг юуг зорьж байна вэ гэдгээ сайн тодорхойлох ёстой юм байна. Мэдээж бусдад найдвартай, түргэн шуурхай үйлчлэх, нэг ёсондоо үйчилгээний байгууллага шүү дээ. Энэ талаар өөрөө  мэдлэг мэдээллийг хуримтлуулах ёстой.  Үл хөдлөхийн салбарт маш өргөн мэдлэгтэй, цаг үеэ мэдэрсэн байхыг манай бизнес шаарддаг. Өөрөөр хэлбэл өөрөө ямар ч мэдлэггүй, үл хөдлөхийн талаар ойлголтгүй, хаана ямар байршилд үл хөдлөхийн хэрэгцээ өндөр байгааг мэдэхгүй байж бусдад үйлчилнэ гэдэг утгагүй. Тийм учраас би өөрийнхөө мэдлэг, мэдээллийг эртнээс илүү сайжруулж, судалгаа хийж,  ахиц дэвшил гаргахыг хичээсэн учраас хүндрэл бага гарсан. Дээрээс нь намайг зоригжуулах, эрч хүч өгөх залуучууд, баг хамт олонтой хамтарч ажилласан  учраас яагаад ч юм анхнаасаа л санаа зовоогүй.

-БАГ БОЛ ЭНЭ БИЗНЕСИЙГ ХӨДӨЛГӨГЧ ГОЛ ХҮЧ-

-Яг зөв баг бол маш чухал байх. Таны хувьд багаа яаж бүрдүүлэв?

Миний хувьд RE/MAX-ийн агентаар олон жил ажиллаж, бас төв оффистоо франчайз хариуцсан  захирал  ч хийж байсан мэргэжлийн түвшний , өндөр туршлагатай залуутай хамтарч энэ бизнесээ эхлүүлж байгаа.  Хамтрагчтайгаа 5,6 жилийн өмнөөс агент байхад нь үйлчлүүлж танилцаж байсан. Ингээд бид найзууд болоод,  надад энэ бизнесийнхээ саналыг тавиад хамтраад бид  Старт апп-аа эхлүүлж байна. Хамтрагч маань Л.Энхзориг миний хамгийн том хүч. Ер нь чадалтай, чадвартай багийг бүрдүүлсэн гэж хувьдаа бодож байгаа. Баг хамт олны хүчээр энэ бизнес маань амжилттай явах юм байна гэдгийг ойлгосон.

 

-РЕМАКС НАЙДВАРТАЙ УЧРААС ХӨГЖИЖ БАЙГАА-

-Ремакс гарч ирснээрээ Монгол Улсын үл хөдлөхийн салбарт  ямар өөрчлөлт гарсан гэж бодож байна?

-Ремакс бол багийн соёл өндөр түвшинд хөгжсөн хамт олон гэж би боддог. Асуудлыг хамтдаа шийдэж хамтдаа урагшилдаг. Нэг нь нийтийнхээ төлөө л явдаг. Саяхан манай 62 дахь Оффис үүд хаалгаа нээсэн. Эдгээр оффис нь тус тусдаа биеэ даасан оффис боловч, бид хоорондоо хэзээ ч өрсөлддөгүй. Энд маш олон боловсон хүчнүүдийг олон жилийн турш туршигдсан нөү хау сургалтын системээр бий болгож байгаа учраас бие биенийгээ дэмжиж өгдөг.  Иргэдэд ч гэсэн найдвартай итгэлтэй байдлыг бий болгож өгсөн гэж харж байна. Хүмүүс бидэнд хандахад бид найдвартай, хариуцлагатай, бүх юмыг хуулийн дагуу хийдэг учраас иргэдэд илүү итгэлийг бий болгож байгаа байх. Зарим хүмүүст зуучлалын бизнесийн талаар ойлголт муу, хүмүүст буруу ойлголт байдаг юм билээ.  Энэ салбар төрийн зохицуулалтанд орж зөвхөн тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Дуртай хэн бүхэн л зуучлал хийж байгаа гэж боддог байсан бол одоо бол бүх зүйл хуулийн дагуу, эрсдэлгүй, найдвартай байгаа учраас энэ зах зээл, энэ бизнес өдөр бүр хөгжиж цэцэглэж байна гэж бодож байна. Ремакст дата бааз, харилцаа холбоо, туршлагатай, эрч хүчтэй хамт олон гээд бүгд байна , хамтдаа маш хурдтай хөгжиж байна. 

-Та ер нь хэр амбицтай вэ, залуучуудад амбиц хэрэгтэй юу?

Амбицгүй бизнесмен бол амжилтгүй байна гэж би боддог. Тодорхой хэмжээнд амбицалж, түүнийхээ тунг нь  тааруулж байж илүү хөгждөг байх. Юун түрүүнд  би би гээд байхгүйгээр тодорхой хэмжээний амбицтай, зорилготой байж байж амжилтад хүрнэ гэж боддог.

-Таваас арван жилийн дараах өөрийгөө харвал? Юуг гэж төсөөлж байна вэ ?

Одоо эхлүүлээд байгаа бизнес маань дөнгөж эхэлж байгаа учраас таваас арван жилийн дараа үл хөдлөхийн салбарт өөрийгөө бүрэн таниулсан байна гэсэн зорилт тавьж байгаа. Хэн нэгэн намайг надаас асуулгүйгээр таньж байгаасай, маш олон үйлчлүүлэгчид, хэрэглэгчид манай REMAX GEREGE оффисийг  зорьж ирж үйлчлүүлдэг болсон байна гэж төсөөлж байна. Шинэ оффистоо маш эрч хүчтэй, алсын хараатайгаар багаа бүрдүүлсэн учираас бусад компаниудаас ялгарч байна гэж хувьдаа бодож байна. Өнгөрсөн хугацаанд бусдыг ажиглаад байхад шинэ оффисоо нээж байгаа маш олон RE/MAX франчайз  мөн бусад франчайз бизнесүүд, өөрийн хувийн брэндээ үүсгээд явж байгаа компаниуд ч  бий.

Зах зээлийн зарчмаар зарим нь шантраад замын дундаас буцаж байгаа бол зарим нь балансыг нь тааруулаад явж байна, зарим нь оргил өөдөө тэмүүлдэг ч компаниуд, захирлууд, агентууд байна. Миний хувьд оргил өөдөө тэмүүлдэг хамт олон болон шилдэг агентуудтай болсон байхыг хичээнэ. RE/MAX нь франчайзын бизнес бөгөөд дэлхийн хамгийн шилдэг үл хөдлөх хөрөнгийн компаниар зүй ёсоор нэрлэгдэж , бүгдээрээ дагаж мөрддөг дүрэм журамаар зохицуулагдан явагддаг. Хүчтэй багийг бүрдүүлсэн учраас REMAX GEREGE оффисийн хамт олон бид төсөл, орон сууц болон барилгын зах зээлд шинэ салхи оруулан шинэ инновац шингээсэн чанартай барилгуудыг төлөвлөлтөөс нь эхлэн түлхүүрийг нь хүлээлгэн өгөх хүртэл нь нийгэмд таниулж чанартай орчин үеийн стандартад нийцсэн Үл хөдлөх хөрөнгийг хэрэглэгчиддээ хүргэнэ гэсэн зорилгыг тээж алсын хараатайгаар дэс дараалалтайгаар нь хөгжүүлж явна даа.

 

-Таны хувьд шинэ оффисоо, багаа бүрдүүлээд удаагүй байна. Мэдээж энэ хүртэл маш их хөдөлмөрлөсөн байх. Шантраад ухрах үе байв уу, тэр үед юу ташуур өгч байсан бэ?

Одоогийн энэ бизнес маань эхлээд удаагүй байгаа болохоор миний хувьд баг хамт олны маань хувьд маш их эрч хүчтэй байна. Өмнө нь бизнес эрхлээд унаж босоод үзсэн болохоор яг одоогийн энэ бизнест маань тийм ч хэцүү ухрах үе гараагүй байна. Гэхдээ бид дөнгөж эхэлж байна. 

-Яаж та ийм хурдан хугацаанд мэргэжлийн хамт олон, баг  бүрдүүлсэн бэ?

Ихэнх хүмүүс бизнес эхлүүлэхдээ хамгийн түүнд  эрсдэлээ тооцоолдог бол миний хувьд  хийх гэж байгаа зүйлээ шууд хийдэг. Энэ гэхдээ нэг талаараа эрсдэлтэй ч эрсдэл гаргаж байж  бизнес илүү чанартай, удаан оршин тогтнодог байх гэж боддог. Энэ зан чанар маань намайг өдий зэрэгт явуулж байгаа байх гэж хувьдаа боддог. Би маш шулуухан хурдацтай эхлүүлдэг. Зорьсон зүйл рүүгээ тэмүүлж ажилладаг. Нэг талаараа давуу тал маань ч байж магадгүй. Хүмүүс хэлдэг л дээ Монгол улсад үл хөдлөхийн салбар ийм байхад 3-4 сарын судалгаа хийгээд   бизнесээ эхлүүлж байна гэхээр зарим тохиолдолд хэт хурдтай ч санагдаж магадгүй л юм. 

 

-ЗАЛУУ ХҮН  ТУРШЛАГАГҮЙ ГЭЭД УХРАХ ЁСГҮЙ-

-Залуу хүнд яагаад итгэж болохгүй гэж. Ер нь Монгол Улсад залуучууд гэхээрээ л туршлагагүй гэж,  харах өнцгөө өөрчилдөг  байдал ажиглагддаг. Та үүнд ямар бодолтой байна.

Тийм шүү. Үүн дээр миний хувьд огт санал нийлэхгүй байна. Залуу хүн яагаад туршлагагүй гээд ухрах ёстой гэж.  Одоо бол бүх зүйл өөрчлөгдөж байна. Дэлхий хавтгай болж бид маш хурдтайгаар цаг секунт бүрд нэмэгдэж байгаа асар том дата мэдээлэл дунд амьдарч байна шүү дээ.

-ЭНГИЙН БАЙХ НЬ АЖЛЫГ УЛАМ ХЯЛБАР БОЛГОЖ, ҮР ДҮНГ АВЧИРДАГ-

 

-Таны ажил, мэргэжилдээ баримталдаг гол зарчим юу вэ?

Ажил мэргэжлийн хувьд баримталдаг гол зарчим маань энгийн байх. Энгийн байхаар бусадтай ойлголцох харилцахад их амар байдаг, бусдыг таньж мэдэхэд илүү амар байдаг. Дээрээс нь  хурдан хугацаанд үр дүнг авчирдаг. Баг хамт олныг удирдаад явна гэдэг мэдээж хэцүү. Харин ажилтнаа ойлгож, хүн бүртэй тулж ажиллавал аль алинд маань хялбар санагддаг. Тийм учраас хүмүүс намайг илүү хайрлаж бас  итгэх хүсэл төрдөг болов уу. 

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.