Уншиж байна ...

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл маргааш буюу гуравдугаар сарын 14-ний 18:00 цагт хаагдана

ikon.mn
3 цаг 11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны монгол хэл бичгийн шалгалтыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулна. Боловсролын сайдын элсэлтийн шалгалтад оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 10, 11 дүгээр ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалт өгөх боломж бүрдээд буй.

Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 18, 19-нд зохион байгуулагдах юм. Тодруулбал дөрөвдүгээр сарын 18-ны Баасан гарагт 12 дугаар ангийн сурагчид, дөрөвдүгээр сарын 19-ний Бямба гарагт 10, 11 дүгээр ангийн сурагчид шалгалтаа өгнө.

Шалгалтын бүртгэл маргааш буюу гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагт хаагдана. Шалгуулагчид http://eyesh.eec.mn/ сайтад нэвтэрч, хувийн мэдээллээ оруулан бүртгэлийн дугаар, нууц үг авч, зургаа оруулснаар албан ёсоор баталгаажна. 

Монгол хэл, бичгийн шалгалтын агуулгын хүрээ 10-12 ангид ижил байх ч шалгалтын сэдэв болон материал нь өөр байна.

10 болон 11 дүгээр ангийн шалгуулагчид босго оноог давсан тохиолдолд дахин шалгалт өгөхгүй байж болно.

Харин өөрийн авсан оноондоо сэтгэл хангалуун бус байвал дахин шалгалтад орж, оноогоо ахиулах боломжтой гэж Боловсролын Үнэлгээний Төвөөс/БҮТ/ мэдээллээ.