ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
iKon.mn

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл 2025 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн ч олон баяр давхацсан тул гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл дөрөв хоногоор сунгаад буй.

Бүртгэлд хамрагдаж амжаагүй, боловсролын системд бүртгэлийн алдаатай оюутнууд энэхүү хугацаанд цэргийн мэргэжил олгох хөтөлбөрт E-Mongolia системээр бүртгүүлэх боломжтойг санууллаа. Их, дээд сургуулийн I, II, III дамжаанд суралцаж байгаа оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах юм.

Хөтөлбөрт хамрагдах оюутнуудад тавигдах шаардлага:

  • Эрүүл мэндийн даатгалыг сүүлийн нэг жилийн хугацаанд төлсөн байх
  • Зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх.

Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх журам өөрчлөгдөөгүй.

МСҮТ-ийн оюутнууд дүүрэг дээрээ цаасан хэлбэрээр бүртгүүлнэ гэж НЗДТГ-ын Цэргийн штабын дарга мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг