ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд гүйцэтгэнэ

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж ЭХЯ

Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын гүйцэтгэгчээр шалгарсан “Power Construction Corporation of China”, “Power China Chengdu Engineering Corporation” компанийн түншлэлийн төлөөллүүд түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээнд гарын үсэг зурлаа. 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Монгол Улсын баруун бүс нутаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг урт хугацаанд баталгаажуулж, сэргээгдэх эрчим хүчийг энэ бүс нутагт хөгжүүлэх суурийг тавих өндөр ач холбогдолтой төсөл юм.
 
Гэрэл зургийн эх сурвалж ЭХЯ

Ховд аймгийн нутаг Шижигтийн хавцалд баригдах Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөнөөс 288.5 сая ам.доллараар санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг амжилттай зохион байгуулж, Хятадын “Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарчээ.

“Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл нь төслийг 271.48 сая ам.доллараар буюу хамгийн бага үнээр, 61 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Ингэснээр төслийн хөрөнгө оруулалтыг 17 сая ам.доллараар бууруулж байгаа бөгөөд төслийг Европ стандартын дагуу гүйцэтгэхээр гэрээний хэлэлцээрт тусгасан байна. 

Дээрх түншлэл нь Хятадын шилдэг 500 компаниас 41 дүгээрт жагсдаг бөгөөд Хятадын том, дунд чадлын усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын 65 хувийг дангаар гүйцэтгэсэн туршлагатай аж.

Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор:

  • Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.
  • УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1,000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно.
  • Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буйг бууруулах боломж бүрдэнэ.
  • Дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой болж, түүнийг дагаад иргэдийн амьдрал дээшилнэ.
  • Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ.
  • Загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  • Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлэх юм.
 
Гэрэл зургийн эх сурвалж ЭХЯ

 

Эх сурвалж: Эрчим хүчний яам 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зохиолч Л. Пүрэвдорж [192.82.76.85] 2021/9/20
Уг овоо хэрэгтэй төсөл байгаа юм даа. Орос бариулахгүй л болов уу? Эсвэл өөрөөсөө хараат болгох болов уу? Яах л болдоо? !
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.99] 2021/9/20
УЦС баригдсанаар мутацид орсон, чиптэй, хоёр толгойтой загас ихээр бий болж, Монголын байгаль экологи, загасны аж үйлдвэрт нөхөж баршгүй их хохирол учирна.
0 | 0 Хариулах
Зохиолч Л. Пүрэвдорж [192.82.76.85] 2021/9/20
Да харав уу?!Хэлээгүй юү.Ингээд л эхлэнэ дээ.Монгол хэлээр орос санааг бичсэн байна.
0 | 0 Хариулах
инженер [66.181.167.235] 2021/9/19
61 сард 90 МГВт-н 1 станц. 5 жил богино уу. Мөнгө иднэ, бас хугацаа иднэ. идэхгүй юм алгаа. манайхны л мэдлэгийн хүрээ, хийж байгаа ажилдоо. хятадууд дотроо бол 1 жилд л барина.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.104.2] 2021/9/20
Одоо ийм тэнэг сэтгэгдэл бичихээ больчихвол яасан юм. Оросууд цаана чинь бариулахгүй шүү гэж байхад.Баригдвал баруун таван аймгийг цахилгаанаар зовлонгүй хангах юм даа.
2 | 0 Хариулах
Зохиолч Л. Пүрэвдорж [192.82.76.85] 2021/9/20
Харин тийм л учраас нэг бол бариулахгүй, эсвэл өөрөөсөө хараат болгох байх.
0 | 0 Хариулах
Зочин [107.170.235.115] 2021/9/19
Оросын троллууд үхэх байхдаа одоо.
4 | 0 Хариулах
Зочин [107.117.172.17] 2021/9/19
Оросууд гэж өөрсдөө улс улс,хүн шиг хүн аятайхан амьдарч чадахгүй…..тэгсэн мөртлөө хөршүүдийгээ бас нэг аятайхан амьдруулахгүй байнга янаглан хорлоно,эсвэл шулуухан л үг сөггүй дээрэмдэнэ….Оросуудын амьдрал гэж үнэн хөгийн…. Хиагт,Наушкид очоод харахад л ойлгомжтой
1 | 0 Хариулах
Зочин [64.119.18.138] 2021/9/18
Америк бас хятадад усан цахилгаан станцуудаа дэлбэлж буулган гол усаа энгийн урсгалаар урсгадаг болоод байхад манайд эхэлж л байдаг
1 | 8 Хариулах
Зочин [107.117.172.17] 2021/9/19
Худлаа чаагаад байгаарай….БНХАУ-ын Юннань мужид Гурван хавцалын УЦС-аас дутахгүй том Байхэтань гэдэг нэртэй УЦС-ын барилга баригдаж дуусаад усан сангаа дүүргэх ажлаа эхэлчихсэн явж байна….
0 | 0 Хариулах
Зочин [107.117.172.17] 2021/9/19
АНУ-д аль дээр хэдэн жилийн өмнө жижигхээн гол дээрх их хуучирсан УЦС-ыг нурааж голын голдиролыг нөхөн сэргээж цэвэрлэсэн тухай баримтат кино you tube дээр байсан
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.18] 2021/9/19
Шаадаг муу орос трол вэ
0 | 0 Хариулах
Зохиолч Л. Пүрэвдорж [192.82.76.85] 2021/9/20
За тээр, монгол хэлээр орос санааг бичиж байна.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.126] 2021/9/18
yamar udaan yum
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.12] 2021/9/18
Манай Хятадууд ажлыг дуржигнуулнаа хаяа, танай Монголсууд юуу ч чадах үгүй ээ, хэрэндээ бас пээдгэр жантай. Бас биднийг ад үзсээр байнаа хаяа. Хөнжлийхөө хэрээр хөлөө жийнэ шүү нусаакуудаа АЯА
0 | 4 Хариулах
Зочин [103.57.93.94] 2021/9/18
АЛЬ ДЭЭР 2012-2016 ОНД АН-ЫГ ЗАСГИЙН ЭРХ БАРЬЖ БАЙХ ҮЕД Л ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАЙСАН
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.94] 2021/9/18
5 ЖИЛ TO MUCH LONG TIME МӨДДӨӨ БҮТЭХГҮЙ НЭЭ. БАРАГ Л АШИГЛАЛТАД ОРОХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОДОЖ ЯВСАН ЮМСАН. ИНГЭЖ Л НҮДНИЙ БУЛАЙ БОЛНО ДОО. УНГАС АЛДАЛГҮЙ ОРОСООС ЭРЧИМ ХҮЧЭЭ ИМПОРТООР АВАХ ХЭРЭГТЭЙ
2 | 1 Хариулах
Зохиолч Л. Пүрэвдорж [192.82.76.85] 2021/9/20
За дуулав уу? Оросын хорон санааны монгол улаач нар бичиж байна шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.13] 2021/9/18
No russian, nice!
3 | 2 Хариулах
Зочин [64.119.27.250] 2021/9/18
Түлш хэрэглэдэггүй баригдсан байхад зардал бараг байхгүй байгаль орчинд ээлтэй нь УЦС.Эгийн голын УЦС-ыг барих талаар МАН ам ангайхаа болилоо
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.20] 2021/9/18
2015 онд төрийн төв хэвлэл дээрээ гадаад Монгол буюу хойд нутагаа зээл өгч өрөнд оруулах замаар өөртөө нэгтгэнэ гэж бичиж байсан. МАНд илэрхий мэнгийгээс эхлээд олон даалгавар бителүүлэгч нь идэвхтэй ажиллаж бафйна.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.47.20] 2021/9/18
Энэ гэрээг нийтэд ил болгох ёстой. Тэгээгүй үед нэг их хөөрцаглах хэрэггүй. МАНд бичиг үсэг мэддэг юүн дээр гарын үсэг зурж байгаа сайн мэдэхгүй гарууд 70% дээш байна. аягүй бол баригдаж дуусаагүй шахуу байхад зээлээ төлөх эс бөгөөс төрийн өмчийн уул уурхай газар нутагаа өрөндөө өгөх гэх мэт гэрээ хийсэн байх магадлал 90%иас дээш байна. Өрөө төлөхийн тулд тогны үнэ хэт өндөр байх амьдрах аргагүй болох гэх мэт хужаа залинд хууртсан. тагнуулууд нь шүүд Монголын тусгаар тогтнолыг өрөөр устгах даалгавартай байх магадлалтай. Энэнээс нэг их таатай үнэр гарахгүй байна.
2 | 2 Хариулах
Зочин [107.117.172.17] 2021/9/18
10 хувь давка хөгшөөн одоо боль оо…..зөндөө л цусаллаа
1 | 0 Хариулах
Үхэр монгол [103.140.11.6] 2021/9/18
Оросууд олон жил Эгийн гол болон Шүрэнгийн усан цахилгаан станц г гацаасан Монголд маш их ашигтай УсЦ.Станц г Чөтгөрөөс ч байсан зээл авч баоих хэрэгтэй
8 | 1 Хариулах
Зочин [49.0.142.81] 2021/9/19
ацны ашиг байдаг юм, бөөн өрөнд л орж байна, ашгийн тооцоогоо гаргаад ир харая
1 | 2 Хариулах
Зочин [202.179.21.194] 2021/9/18
pee hichneen 61 sar ve barag 5 jil biz dee
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.20] 2021/9/18
Хятадын зээлээр Хятад компаниар гүйцэтгүүлнэ. Өрийг нь Монгол төлнө. Мөнгө нь Монголд үлдэхгүй урагш гарна. Бүх материалаа Хятадаас авна. Хятадын өрөө төлөөгүй цагт ХАЧА Монголд халдах магадлал 50%иар нэмэгдэж байна гэсэн үг. Найдвартай ажиллах эсэх нь мэдэгдэхгүй УЦС болоод Тусгаар тогтнолгүй болж магадгүй л байна даа.
4 | 5 Хариулах
Зочин [202.9.47.20] 2021/9/18
Газар нутгаа Хятадад алдсан улс дэлхийгээр нэг байхад хөөрцөглөхөөсөө өмнө нэг няхуур бодох хэрэгтэй л байх. МАНд бол дундаж хэмжээний ухаантай байхгүй байгууллага болждээ. Хэрвээ Тусгаар тогтнолд аюул учирвал энэ дарга нар амь насаараа дэнчин тавьж байгаа байх шүү. Урвах ч хүнд ялтай зүйл анги шүү.
3 | 2 Хариулах
Үйлдвэрлэгч [202.126.89.164] 2021/9/18
Усан замаар нь танк орж ирнэ гээд бас яриад эхлэв үү? Оросоос өндөр үнээр цахилгаан авдагаа үргэлжлүүлээч ээ гээд байгаа гадаадын тагнуул бичиж.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.20] 2021/9/18
Али хэдийн 3 аймгийн газар нутгаа алдах болзол хангачихсан. Түүнийгээ баталгаажуулж байна. Үр хүүхдээ боолчлуулахыг хусээд байгаа бол болно. Чиний гаж донд миний хүүхэд хөлд чинь үрэгдэх гээд байна.
1 | 2 Хариулах
Зочин [192.82.74.209] 2021/9/18
bzda chine usaar tank orj irne geh n halaggui yum yriad tenegtdeg bnshd
1 | 0 Хариулах
Зочин [192.82.76.85] 2021/9/20
Оросын санааны улаач аа, наадхаа Хятадад сайн хэлбэл яана вэ?
0 | 0 Хариулах
Бодол [124.158.68.38] 2021/9/18
Зөв шүү! Усан цахилгаан станц ашиглах боломжтой 20 гаруй газар лав бн. Хямд эрчим хүч бол хөгжлийн хурдасгуур мөн
6 | 0 Хариулах
Зочин [202.55.184.252] 2021/9/18
Za muu hogiin communistuud ingeed hovd goloor mine togloj ehellee boojgoig ni taslana da zdag
2 | 5 Хариулах
Зочин [202.9.46.222] 2021/9/18
Хадран загас минь будаа
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.222] 2021/9/18
Бямбацогтийн компани биш биздээ арай
2 | 1 Хариулах
Зочин [202.21.104.2] 2021/9/20
Хэнийх ч байсан чамд ямар хамаатай юм.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.209] 2021/9/18
УЦС бол зүгээр сул орж ирдэг үнэгүй мөнгө л гэсэн үг
5 | 0 Хариулах
Зочин [64.119.27.250] 2021/9/18
Талх Ганхуягийн дүү Цэлмүүнд хаягддаг Гантулга юу хийж зогсоно вэ.
5 | 2 Хариулах
Зочин [202.9.46.9] 2021/9/18
Хуцаарай, Цэлмүүнийг хаясан шүү.
1 | 2 Хариулах
Зочин [202.9.46.222] 2021/9/18
Хха
2 | 0 Хариулах
Зочин [64.119.27.250] 2021/9/18
Хуцаарай уйлсан шүү
2 | 0 Хариулах
Уншигч [202.9.47.37] 2021/9/18
Баяр хургэе!
6 | 0 Хариулах