Жон Хопкинсын их сургуулийн мэдээллээр 2021 оны есдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 100 мянган хүн амд ногдох КОВИД-19 халдвараар нас баралтын түвшнээр Перу улс хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бол манай улс 103 дугаарт эрэмбэлэгдэж байна. ОХУ-ын 100 мянган хүн амд ногдох нас баралтын түвшин 125 байгаа бол БНХАУ-ынх 0.35 байгаа аж.
Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан 100 мянган хүн тутмын 14 нь нас барсан бол зөвхөн нэгдүгээр тунд хамрагдсан 100 мянган хүн тутмын 138 нь, вакцинд огт хамрагдаагүй 100 мянган хүн тутмын 169 нь халдварт цар тахлаар нас баржээ.
Вакцины бүрэн тунд хамрагдсан боловч нас барсан иргэдийг вакцины төрлөөр ангилж харвал,
2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад КОВИД-19 халдварт цар тахлаар нас барсан иргэдийн дундаж нас 65-69 байна. КОВИД-19 халдварт цар тахлаар нас барсан хамгийн өндөр настай иргэн 100 настай бол хамгийн балчир нь 2 сартай нярай байжээ. Нийт нас барсан хүмүүсийн дунд 75.3 хувь буюу нас барсан 10 хүн тутмын 8 нь 60-аас дээш настай иргэн байсан аж.
Харин хүйсээр авч үзвэл нийт нас барсан иргэдийн 54.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа ба тэдгээрийн дотор 85-аас дээш насныхан хамгийн их хувийг эзэлж байна.
Халдварт цар тахлаар нас барсан иргэдийн 86.1 хувь буюу 10 хүн тутмын 9 нь суурь өвчтэй байсан бол суурь өвчтэй иргэдийн 63.2 хувь нь амьсгалын тогтолцооны, 18.3 хувь нь зүрх судасны тогтолцооны, 8.1 хувь нь дотоод шүүрэл ба бодисын солилцооны өвчтэй хэмээн тодорхойлогдсон. Харин нас барсан иргэдийн 1.4 хувь нь жирэмсэн, дутуу төрсөн эсхүл хөхүүл эх байсан байна.
Халдварт цар тахлаар нас барсан тохиолдол бүх аймагт бүртгэгдсэн. Энэхүү халдварт цар тахлаар нас барсан иргэдийн 73.9 хувь нь Улаанбаатар хотод, 3.6 хувь нь Төв аймагт, харин Увс аймагт хамгийн бага буюу 0.3 хувь нь бүртгэгдсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!