Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өтгөн хаталт баяртай

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Өтгөн хаталттай хүмүүсийн хооллолтдоо гаргадаг алдаануудын нэг нь хоол, хүнснээсээ хангалттай хэмжээний ислэг авч чаддаггүй.

Тэгвэл хамгийн их ислэг агуулдаг хүнс бол бүхэл үрийн гурил. Учир нь улаан буудайг хальстай нь хамт тээрэмдсэнээр буудайн хальсан дахь ислэг, B-ийн төрлийн амин дэмүүд  гурилдаа шингэдэг байна. Ислэг нь хоолыг шингэлж, шимт бодисыг ялган авч, шимгүй бодисыг биеэс гадагшлуулах буюу бүтцэд нөлөөлдөг. Зөвхөн өтгөн хаталтыг бууруулаад зогсохгүй эрүүл мэндэд маш олон ач тустай.

  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна.
  • Таргалалтаас сэргийлнэ.
  • Цөс өтгөрөлтөөс сэргийлнэ.
  • Хорт хавдраас сэргийлнэ.
  • Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулна.
  • Дархлааг сайжруулна.

Бүхэл үрийн гурилыг хэрхэн хэрэглэх вэ?

Ээжүүд эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэхийг хүсдэг ч хүүхдүүд маань эрүүл, органик төрлийн амтыг тэр бүр таашаадаггүй. Тэгвэл хамгийн эрүүл, чанартай, шим тэжээл өндөртэй бүхэл үрийн гурилыг хүнсэндээ хэрхэн нэвтрүүлэх талаар зөвлөе.

  1. Цагаан гурил 70%, бүхэл үрийн гурил 30% харьцаатай байхаар хольж хоол хийх. Бүхэл үрийн гурилыг шууд дангаар нь идэхэд өвөрмөц амт, үнэртэй. Энэ нь хүүхдүүдэд маань идэхээс татгалзах гол шалтгаан болдог. Харин холиод хэрэглэвэл тэд амтыг нь анзаарахгүй. Бага багаар бүхэл үрийн гурилын хэмжээгээ ихэсгээрэй.
  2. Хамгийн дуртай хоолноос нь эхлэх. Шинэ хүнсийг гэр бүлдээ танилцуулахдаа хамгийн дуртай хоолыг нь хамгийн амттайгаар хийж өгөх нь үр дүнтэй арга шүү.
ВИДЕО:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.