Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Саид Моллай Германы иргэншил авна гэх мэдээллийг үгүйсгэж, эхнэр, хүүхэд рүүгээ ирснээ хэлжээ

ikon.mn
2021 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: МҮОХ

МҮОХ олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч, МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон олимпоос медаль хүртсэн тамирчдад олгодог энгэрийн тэмдгийг өнгөрсөн Пүрэв гарагт гардуулан өгсөн билээ.

Тухайн үед Токиогоос мөнгөн медальтай ирсэн Саид Моллай Монголд байгаагүй тул шагналаа гардан авч чадаагүй. 

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг албан ажлаар Герман явахдаа Саид Моллайтай зорин уулзаж, “Алтан од” одон, олимпоос медаль хүртсэн тамирчны батламж болон энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө. 

Энэ үеэр Моллай өөрийг нь Германы иргэншил авах гэж байгаа талаарх мэдээллийг үгүйсгэж, эхнэр, хүүхэд нь Германд байгаа болохоор ирснээ хэлжээ

 
Эх сурвалж: МҮОХ

 

Эх сурвалж: МҮОХ