Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 318, орон нутагт 979, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнүүдээс 1,298 хүний сорьцод халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 184,955 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 318 нь нийслэл хотод,
  • 979 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 1,628 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 884 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,051 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,962 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,050
  • Хүндэвтэр- 2,985
  • Хүнд – 833
  • Маш хүнд - 183 хүн байна.