Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 282, орон нутагт 779 хүн коронавирусийн халдвараар өвчилж, дөрвөн иргэн нас баржээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнүүдээс 1,061 хүний сорьцод халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 183,657 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 282 нь нийслэл хотод,
  • 779 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 1,674 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 880 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,102 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,225 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,018
  • Хүндэвтэр- 3,009
  • Хүнд – 868
  • Маш хүнд - 207 хүн байна.