Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Хүүхдүүдийг халдвар авна гээд гэрт нь суулгаад байвал нийгэмшихээс хоцрохоос эхлээд олон сөрөг талтай

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар хичээл, сургууль эхлүүлэхтэй холбоотойгоор иргэдийн хэвшүүлэх ёстой нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний тухай зөвлөгөө өглөө.

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран ажлын хэсэг байгуулсан.
Тус ажлын хэсэг хичээл, сургууль эхлэхэд халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдүүлэх болоод вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүүхдүүдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах, халдварын эерэг тохиолдол гарвал ямар хариу арга хэмжээ авах зэрэгт удирдамж боловсруулж буй.

Хэрвээ бид хүүхдүүдийг халдвар авна гэж эмээж, гэрт нь суулгаад байвал нийгэмших, эрдэм ном сурахаас хоцрох зэрэг олон талын сөрөг талтай. Тийм учраас бид халдвар хамгааллын дэглэмээ баримталж, сурагчдын хичээлийг эхлүүлэх хэрэгтэй.Үүний тулд иргэн бүрийн хариуцлага чухал.

Хичээл эхлэхээр баримтлах шинэ журамд хүн хоорондын зайг сайтар баримталж, амны хаалт зүүх зэрэг орно" гэв.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн иргэдийн хөдөлгөөн нэмэгдэнэ. Гэсэн ч бид нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ буюу гараа угаах, амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа баримталбал халдварыг тархаахгүй байх боломжтой.

Түүнээс гадна, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлснээр вакцинд хамрагдаагүй хүн амаа хамгаалж чадна.

Тиймээс иргэн бүр коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдахыг хүсье" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/849239189300728