Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

1,100 километр гүйх зорилготой ахлах ахлагч Т.Рэнцэнбадам дөрөв дэх өдрөө 115 километр замыг туулжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ХХЕГ

Хилийн 0108 дугаар ангийн спортын мастер, ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өмнөд хилээс умард хил хүртэл 1,100 километрийн холын гүйлт хийхээр наймдугаар сарын нэгний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас гарсан.

ХХЕГ-аас өгсөн мэдээллээр тэрбээр Дорноговь аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөх үеэр хилийн 0129 дүгээр ангийн хамт олон, тус сумын Засаг дарга, соёлын төвийн дарга, сургуулийн захирал, иргэдийн хурлын дарга нар дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: ХХЕГ
Эх сурвалж: ХХЕГ

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам дөрөв дэх өдрөө 115 километр замыг туулаад байна.