Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Mederva Health өвчтөнүүдийн гадаад руу явах хэрэгцээг бодитоор багасгаж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 8 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн шилдэг их сургуулиудад бэлтгэгдсэн АНУ-ын нарийн мэргэжлийн эмч нарт хандах боломж нээлттэй болсон. Mederva Health-ийн мэргэжлийн дүгнэлт авах үйлчилгээ Монголд өнгөрөгч сард нэвтэрч олон өвчтөнүүд архаг, ужиг өвчний эмчилгээний зөвлөмж, хэрэглэх эм тарианы тун, бодисын найрлагын зөвлөгөө, үргэлжлүүлэн хийх шаардлагатай шинжилгээний арга барилын зааварчилгаа зэргийг аваад байна. Ингэснээр өвчтөнүүд урд нь их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж гадаадад зорчин авдаг байсан эрүүл мэндийн үйлчилгээг Америк эмч нарын тусламжтайгаар Монголоосоо авч байна.

Mederva Health-ийн мэргэжлийн дүгнэлтийн үйлчилгээ нь өвчтөн ба өвчтөнг хариуцсан эмч нарт Америкийн орчин цагийн анагаахын шинжлэх ухаанд ашиглагдаж буй аргачлалд суурилсан лавлагаа оношилгоо, эмнэлзүйн зөвлөмж, эмчилгээний арга барил зэргийг маш богино хугацаанд, гадаадад зорчихтой харьцуулашгүй бага үнээр хүргэдэг.

 

Түүнчлэн Mederva Health үйлчилгээгээ Монголоос авахад тун хялбар болгосон. Тухайлбал эрүүл мэндийн түүх, тулгамдаж буй асуудлын дэлгэрэнгүй тайлбар, шинжилгээний хариу, эмчийн онош зэрэг бүх мэдээллээ Монгол хэлээр оруулж болдог. Мөн өвчтний хүсэлттэй холбоотой бүх мэдээллийг Англи хэл рүү харин Америк эмчийн гаргасан дүгнэлтийг Монгол хэл рүү үнэ төлбөргүй орчуулдаг.

 

Mederva Health үйлчилгээний хүртээмжээ тэгш байлгах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай эсвэл компьютер хэрэглээний мэдлэг муутай өвчтөнүүддээ хүсэлт илгээхэд нь алхам бүрт нь туслалцаа үзүүлж байна.

 

Байгууллагын тухай

АНУ-д төвтэй Mederva Health нь өвчтөнүүддээ АНУ-ын эрүүл мэндийн дээд зөвлөлөөс итгэмжлэгдсэн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт, оношилгоог хүргэдэг эрүүл мэндийн байгууллага юм.

Холбоо барих:

Вэбсайт: medervahealth.com/mn
Имэйл: support@medervahealth.com
Утас: 7515-2233