ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Судалгаанд оролцсон дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн 41 хувь нь өдөрт гурваас дээш цагийг дэлгэц харж өнгөрүүлж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
gimmeges.com

Үндэсний статистикийн хорооноос НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Олон үзүүлэлт бүхий түүвэр судалгаа (MICS Plus)-г 2020 оны есдүгээр сараас хийж эхэлсэн. 

Энэ хүрээнд КОВИД-19 цар тахлын үед хүүхэд, гэр бүл, өрхийн нөхцөл байдлыг тодорхойлох өгөгдлийг бий болгож буй юм. 

Судалгааны дөрөвдүгээр шат 2021 оны дөрөвдүгээр сарын 13-24-нд үргэлжилсэн бөгөөд энэ явцад ажиглагдсан үр дүнгүүдээс хүүхдийн сайн сайхан байдалтай холбогдох хэсгийг онцлон хүргэж байна.

Тухайлбал, цар тахлын үед 0-4 настай хүүхдүүд ухаалаг утас, зурагт, компьютер хэр хугацаанд үзэж буйг тодруулахад судалгаанд оролцогчдын 14 хувь нь өдөрт дөрөв болон түүнээс дээш хугацааг дэлгэц харж өнгөрүүлж байжээ. Харин 29 хувь нь дээрх төхөөрөмжүүдийг огт үздэггүй гэж хариулжээ.

График 1. Дэлгэц харж өнгөрүүлж буй хугацаа, 0-4 настай хүүхдийн хувь, ухаалаг утас, ТВ, компьютер зэрэг дэлгэц харж өнгөрүүлж буй дундаж хугацаагаар

 
Эх сурвалж: ҮСХ (Монгол улс, ОҮБТС+ 4-р шат)

Дээрх графикаас харвал 0-4 насны хүүхдүүдийн 41 хувь нь гурваас дээш цагийн хугацааг дэлгэц үзэхэд зарцуулж байна.

Мөн өдөрт ямар нэг хэмжээгээр дэлгэц харж буй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчийн 46 хувь нь өдөрт хэтэрхий олон цагийг дэлгэц харж өнгөрөөж байгаа хүүхдэдээ санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. 

Хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа хүчтэй байхад чухал нөлөөлөх зүйлийн нэг нь хөдөлгөөн. Ялангуяа таваас доош насныханд булчингийн хөгжил, ясны хөгжил эрчимтэй явагдаж байдаг. Хөдөлж байж улам сайн хөгждөг байна.

Гэтэл гүйж, хөдөлж, хөгжих үедээ утас, зурагтыг удаан хугацаанд үзсээр байвал хүүхдийн сэтгэл санаа, дархлааны системд хэрхэн нөлөөлөх талаар сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд "Хүүхэд зурагт, гар утас үзэхдээ биеэ эвхэж суудаг. Энэ үед булчин чангарч, тархинд "Стресстэж байна" гэх дохио очих ба цусанд стрессийн даавар ялгарна. Хүүхэд өөрөө ч мэдэлгүй зурагтын өмнө стресстээд сууж байна гэсэн үг" хэмээн зөвлөж байв.

Иймд хүүхдүүдийнхээ утас, зурагт, компьютер зэргийг үзэх хугацааг багасгах шаардлагатай зайлшгүй байгаа юм.

Түүнчлэн өөр нэг онцлох үзүүлэлт нь хүүхдүүдийн биеийн жингийн өөрчлөлт юм. 

Судалгаанд оролцсон 0-4 настай хүүхдүүдийн 87 хувийнх нь биеийн жин нэмэгджээ

График 2. Биеийн жингийн өөрчлөлт, 0-4 настай хүүхдийн 2020 оны 11 дүгээр сараас хойш биеийн жин өөрчлөгдсөн хүүхдийн хувь, хэрхэн өөрчлөгдсөнөөр (Хариулагчийн мэдээлснээр)

 
Эх сурвалж: ҮСХ (Монгол улс, ОҮБТС+ 4-р шат)

Олон улсад цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгийг хааснаар хүүхдүүдийн биеийн жингийн өөрчлөл анхааралт татахуйц хэмжээнд хүрээд байгааг гэр бүлийнхэнд сануулсаар байгаа. Харин манай улсад хийгдсэн дээрх судалгаанд оролцсон хүүхдүүдийн 87 хувийнх нь биеийн жин нэмэгдсэн, гэхдээ үүнд эцэг эхчүүд санаа зовохгүй байгаа хэмээн хариулжээ. 

Мөн 0-4 настай хүүхдүүдийн 68-76 хувь насандаа тохирсон хугацаагаар унтаж амарч байжээ. 

График 3. Насандаа тохирсон байдлаар унтдаг хүүхэд

 
Эх сурвалж: ҮСХ (Монгол улс, ОҮБТС+ 4-р шат)

 

Эх сурвалж: ҮСХ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.114] 2021/8/3
Gadaa togloomiin talbai baihgui aild ochij bolohgui lagergui mun ch hetsuu bnadaa. Bidnii bagad ih goyo baijdee!
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.164] 2021/8/3
Энэ бол эцэг эхээс шууд шалтгаалж байгаа ш дээ, тэдний залхуугийх,хүүхэдтэй тоглох, ямар нэг зүйлийг хамтарч хийх, гадаа гарч тоглуулахын оронд өөрсдөө өдөржингөө зурагт үзнэ, гар утаснаасаа салахгүй, өөрсдөө чөлөөтэй байхын тулд тв-ийн сувгаа хүүхэлдэйн кинон дээр тавьчихна эсвэл утсаа бариулчихна...
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.133] 2021/8/3
PUBG HAAGAAD OG GEJ TOR ZASGAAS OLON GUISAN DAA IREEDUI HUUHDUUD MAANI AIMAAR DONTOJ BNA DAAA UNENDEE HETSUU BNA.
0 | 1 Хариулах
Зочин [43.228.129.131] 2021/8/3
Багаасаа сэтгэцийн өөрчлөлттэй болно
1 | 1 Хариулах
Иргэн [202.9.46.58] 2021/8/3
Судлаачид ... Хүүхэд гэрийн даалгавар болон аль нэг бие дааж хийх оюуны үйлдлээ гүйцээгээд дараа нь , даруй 15 минутын турш телевиз болон цахимтай харьцахад хүүхдийн урт цагаар сууж олж авсан мэдлэгийнх нь 70 хувь үгүй болно гэсэн дүгнэлтийг судалгаагаар гаргажээ. Гэтэл эцэг эх бид нар , хүүхдүүддээ хичээл даалгавараа хийчихээд телевизээ үзээрэй гэдэг арга барил маш буруу юм байна шүү.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.233] 2021/8/3
3-4 tsag ch baga bna tuunees iheer suuj bgaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.23] 2021/8/3
Pisda bi batag 16 tsag shaadag sdag harj blaa
0 | 1 Хариулах
Зочин [66.181.169.70] 2021/8/3
Цахим хичээл гэж үр дүн муутай атлаа хүүхдүүдийг хүчээр телевиз, комьпютерийн ард суулгаж байгаа хог байна.
2 | 0 Хариулах
Yu gne [202.126.89.161] 2021/8/3
Sagsnii talbai c bhku, huuhdiin talbai ni neg hogiin yum, tegsnee huuhduudiig utasnd dontloo genee. Ehleed togloh orcniig ni burduuleed ogcih
6 | 1 Хариулах