ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

СХД-т зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр газар дээр нь ажиллалаа.

Тус гарааш чөлөөлсөн талбайд 1,800 ам метр явган хүний зам, 4,000 ам метр зүлэг, 600 ам метр эко хавтан хийхээс ажлын явц 80 хувьтай байгааг гүйцэтгэгч компанийнхан онцолж байлаа. Түүнчлэн наймдугаар сарын 10-н гэхэд ажил бүрэн дуусах юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр газар чөлөөлөх ажил хавраас эхэлсэн. 17 дугаар хороонд 132 гарааш чөлөөлж, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Мөн 62 дугаар сургуулийн ард байсан гараашийг нурааж, барилгын хог хаягдал байсан газрыг цэвэрлэж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийсэн.

Түүнчлэн “Залуус” хороололд зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийж байгаа. Дүүргийн 12-17 дугаар хороо буюу “Өнөр” хорооллын ард зөвшөөрөлгүй 819 гарааш бий.

Газрын албанаа холбогдох хүмүүст шаардлага хүргүүлсэн. Дугуй засвар ажиллуулдаг иргэд ажлын байрыг хадгалж өгөхийг хүссэн. 132 гарааш чөлөөлсөн газрын бүтээн байгуулалтыг хийж дууссаны дараа дээрх иргэдтэй уулзаж, санал авна. Зураг төсөл, ажлын даалгавар бэлэн болсон ч иргэд авто зогсоол байгуулах хүсэлт ирүүлж байна” хэмээн ярив.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг онцолж байлаа.

Тэрбээр мөн “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 10.4 га газар чөлөөлж, 21 байршилд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийхээс эхнээсээ ашиглалтад орж байна. Цаашид энэ ажлыг идэвхжүүлнэ. Зөвшөөрөлгүй хашаа, хайс татаж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаа асуудлыг шийдэж, иргэдтэй ээлтэй хотыг бий болгохын төлөө ажиллана. Хот нэг стандарт, нэг дүрэм журамтай байх ёстой” хэмээн ярилаа.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
56
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [106.186.208.29] 2021/8/2
Гаднын улс орнууд шиг эхлээд грашаа худалдаж аваагүй хүнд машин зарахаа болих хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.21.155] 2021/8/1
Baas shees vnertehgvi saihan boljee...
0 | 0 Хариулах
Тооцоо [202.126.89.236] 2021/8/1
Гарааш байхгүй хэсэг нь гоё гэж шаана. Нөгөө машинууд алга болоогүй нөгөө байрныхаа зүлгэн дээр гараад зогсоцгоосон шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.151] 2021/8/1
Хошгируулж байгаад нэг л өдөр хашаалаад шавраа овоолоод эхэлж чадах л гарууд шүү...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.243] 2021/8/1
Дэмжиж бна.Манай өнөр хорооллынхон хуучин муу гражуудаа буулгаад оронд нь хүртээмжтэй хэмжээний ногоон байгууламжтай авто зогсоолтой болохыг хүсч бгаа шүү. Бүр граж ч үгүй, машин зогсоол ч үгүй болчихож арай блхгүй бхаа.
1 | 0 Хариулах
Zochin [202.126.89.108] 2021/8/1
narantuul zahaa nuulge
2 | 0 Хариулах
Zochin [202.126.89.108] 2021/8/1
amarsaihanii tuuliin burgas tasdaj haysan ereliin urd taliin gazaraa buzaaj eg thirkiin gadna taliin niitiin ezemshiliin gazar deer barilga bariaad bgaa sumka bazar ter gazaraa eg
2 | 1 Хариулах
Зочин [176.126.83.98] 2021/8/1
Та ХОТЫГ ИДСЭН ХУЖАА МИЕЭ ЭСВЭЛ БУРИАД БАТҮҮЛ БАЙНА.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.49] 2021/8/1
Хан Уулын говийн замын дагуу Тэлмүүн хотхоны хойно автобусны буудал байхгүй яах юм бэ? Хүмүүсийн тарьсан хог Дунд гол руу ороод Хогийн савтай буудал хийгээч ээ Хорооны дарга нь сэтгэлгүй бололтой
1 | 0 Хариулах
Уншигч [139.5.218.35] 2021/8/1
Ядуусыг л дээрэлхээд байх юм! Хотын төвөөр их дэлгүүр, Баянгол зочид буудал хавиар ч тоосгон гарааш зөндөө л байдагдаа! Тэрийгээ эхлээд цэвэрлэмээр??? Сумьяабазараа???
3 | 3 Хариулах
Зочин [202.126.89.136] 2021/8/1
Хуц.Ядуу гэдэг үгээр гуль барихаа боль
5 | 0 Хариулах
Зочин [107.179.24.4] 2021/8/1
Gutsvaa chi uchnuun jil yamar ch zuvshuurulgui hamag zai ezelj tumur garashnuud bailgasan terengee bas tureesluulnee odoo boloo novshnuudaa buh ter tumruudiig zailuul bas ter zochid buudluudiig avch hayachee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.92] 2021/7/31
Zuvshuurulgui graashuud ch bish bhaa. Hen neg darhiin zuvshuurul bsan bolood l bairluulsan bj taarna
3 | 3 Хариулах
Зочин [64.119.21.155] 2021/8/1
Grash-d zowshoorol bdaggvi, zowshoorol ogdoggvi... yumaa medej yum bichij bmaar yum... zowshoorol bhgvi duraaraa tawisan grashuud
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.200] 2021/7/31
Zov naadah chin.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.1] 2021/7/31
Гараш буулгах ч яахав дээ. Энэ хооронд гэр хорооллын газар дээр барьж бгаа бахилгууд чанаргүй, замгүй, ногоон байгууламжгүй, хоорондоо наалдцан шахуу. Ер нь хоорондоо ир ойрхон нар үзэхгүй. Хачин юм хийгээд бна. Яах вэ. Нэгэнт дахин төлөвлөж бгаа бол аятайхан хиймээр бна. Нийслэл шүү дээ.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.25] 2021/8/1
harin tiimee zogsoolchgu huuhed hogshid narlah gazargu sonin shambaarsan ym bariad l bhin hynaj shalgadag gazar n bwal shalgaad tsegtsleesei
1 | 0 Хариулах
Zochin [202.126.89.108] 2021/8/1
zaya chin
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.203] 2021/7/31
Хэдэн цаас нөхөн олговор өгөх байсан юм.
0 | 1 Хариулах
zochin [66.181.176.96] 2021/7/31
Estoi goe bolj bgaa shuu arxidalt gemt xeregiin uur uurxai bolson boxir zavaan ongo uzemjgui garajuudiig nuraasan ni deer
5 | 0 Хариулах
Хөөе [124.158.66.177] 2021/7/31
Юутубээс хараад ч болсон арай аятайхан вм хийгээч өнгөрсөн зууныхаан! Хэдий болтол хувийн арчаагүй хоцрогдолоо хотын бүтээн байгуулалтанд тусгаж байх вэ?
4 | 2 Хариулах
Зочин [66.181.160.54] 2021/7/31
Хииж бүтээж бга юмыг чам мэтиих илжигнүүд л өөлж гоочилхиимдаа
3 | 2 Хариулах
Zochin [202.126.89.108] 2021/7/31
thirkee byzaaj egeech sumka amarsaihan zaisan tolgoud barisan zaisan hillee nuraa talbai deer hiisen usan orgiluur aa nuraa
0 | 1 Хариулах
Choir [156.146.35.88] 2021/7/31
Bolovsrol taaruuhan ch gesen setgel baival hiideg l yum daa
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.140] 2021/7/31
Юм болгоныг шүүмжилдэг хөгийн новш болмооргүй байна. Гэхдээ явган замаа сайн тавьж чадахгүй байна шүү. Бага зэрэг гүдгэр (борооны ус тогтохгүй), тэгээд элсээр чигжиж ус асгадаг (3 удаа!) юм байна лээ. Манайд хот байгуулалтын инженер гэж байна уу? Мэдэхгүй бол ю-тюбээс ч болохнээ үзмээр. Сайн хийхгүй бол хөдөлгөөн ороод , жилийн дараа хагараад ийш тийшээ тараад дуусдаг
8 | 0 Хариулах
Зочин [185.108.106.20] 2021/7/31
ОЛОН ХҮНИЙ ГОЛ ХАРЛУУЛСАН АЖИЛ ЗААВАЛ ХАРААЛ ХҮРДЭГ ЮМДАА
1 | 10 Хариулах
Зочин [192.82.90.154] 2021/7/31
Тэр чигтээ 1-р хороололын ар талыг ингээд гоё болгоцон бол
14 | 0 Хариулах
Зочин [192.82.90.154] 2021/7/31
Иймэрхүү ажил хийгдээд байвал дэмжээд дэмжээд явчина шүү
13 | 0 Хариулах
Zochin [202.126.89.108] 2021/7/31
uhej dald or ernii tulam mongoliin havtgaigaas garch chadahgui novsh
0 | 2 Хариулах
Зочин [202.21.109.130] 2021/7/31
Ymbii balgas bolson grashaa delbe shaalguulsan besda ymuu haashain
4 | 0 Хариулах
Зочин [66.181.186.207] 2021/7/31
хүүкийг шааж унагаасан сурагтай бсан 😂 зайлуул муу хүүкийн маань тоосыг хагас жилдээ нэг гөвдөг болчихлоо шүү 😅
5 | 0 Хариулах