Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоом болон хоолны газрууд 0-6 насны хүүхдэд үйлчлэхгүй

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өдөр бүр 10:00-22:00 цагт ажиллаж буй.

УОК-ын шийдвэрийн дагуу хүүхдийн паркийн тоглоомуудад 50 хувийн дүүргэлттэйгээр хүмүүсийг суулгаж байгаа ба насанд хүрсэн хүмүүс вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон байхыг шаардаж байгаа юм. 

Үүнээс гадна паркийн үүдээр ороход,

  • Биеийн халуунаа хэмжүүлэх 
  • QR код уншуулах ба бүртгэл хийлгэж нэвтрэх аж.

Мөн касс болон тоглоомоор үйлчлүүлэхдээ,

  • Хүн хоорондын зайг ( хоёр метр ) барих
  • Маск зүүж үйлчлүүлэх 
  • 0-6 насны хүүхдүүд тоглоом болон хоолны газарт үйлчлүүлэхгүй бөгөөд зөвхөн салхилж зугаалах боломжтой байна. 

Хүснэгт 1. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ажиллаж буй тоглоомууд болон үнийн мэдээлэл

Тоглоом

Үнэ

Эргэдэг дельфин

5,000

Зөгийн үүр

5,000

Саран савлуур

5,000

Эргэдэг сандал

5,000

Завь

5,000

Дээрэмчний онгоц

5,000

Агаарын дугуй

5,000

Алсыг харагч

5,000

Уран жолоодлого

5,000

Гинжит

5,000

Тойрог зам (аварга галзуу хулгана)

6,000

Галзуу хурд

5,000

Давалгаат эргүүлэг

5,000

Тагада

5,000

Морин тойруулга

5,000

Динозавр

5,000

Хүснэгт 2. Багцын мэдээлэл

Багцын нэр

Багц доторх тоглоомын тоо

Үнэ

Crazy

12

30,000

Super

9

25,000

Cool

7

20,000

Happy

5

15,000

 

Эх сурвалж: Үндэсний соёл амралтын хүрээлэн