Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 1,367, орон нутагт 940, эмнэлгийн нэг ажилтан халдвар авч, таван иргэн нас барлаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.

Тэрбээр "Сүүлийн хоногт коронавируст халдварыг илрүүлэхээр 12,539 хүнээс сорьц авч, шинжилгээ хийхэд 2,308 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 134,270 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн 2,308 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол 2,307 нь хүн амын дунд бүртгэгдсэн буюу дотоодын халдвар байна.

Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,

  • 1,367 нь Улаанбаатар хотод
  • 940 нь орон нутагт батлагдсан байна.
 

Өнгөрсөн хоногт халдвар авсан нь батлагдсан хүмүүсийг насны бүлгээр нь авч үзвэл 30-34 насны иргэд хамгийн их өвчилжээ. Харин 0-17 насны 602 хүүхэд халдвар авсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 60-80 гаруй насны таван хүн эндлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Түүнчлэн нийт 2,673 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 96,513 болоод байна" гэв.

ВИДЕО: /Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзээрэй/

https://www.facebook.com/iKonNews/videos/406739570624506