Өнөөдөр Увс аймгийн төв Улаангом хотноо ТЭСО корпорацийн зүгээс Увс аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад тэрбум төгрөгийн өртөг бүхий зориулалтын машин, тоног төхөөрөмж хандивыг ТЭСО корпорацийн үүсгэн байгуулагчдын нэг, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл аймгийн удирдлагууд болон сумдын эрүүл мэндийн байгууллагуудад гардуулан өглөө.
Уг хандивд 19 суманд эмнэлэгийн зориулалтын авто машин,19 хүчилтөрөгчийн аппарат,мөн аймгийн эрүүл мэндийн газарт 1 амьсгалын аппарат болон бусад туслах хэрэгсэл багтжээ.
"Монгол хүн бүр ЭРҮҮЛ БАЙГ”
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!