Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний их баяр наадмыг хойшлуулж, ес хоногийн амралтыг хэвээр үлдээх Засгийн газрын шийдвэр гарчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн. 

Ингэх болсон шалтгааныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Улсын Онцгой комисс нь цар тахлын тархалтыг хумих, бууруулах арга хэмжээ авах ард түмний шаардлагыг харгалзан үзэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн яам, эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргаж байгаа" хэмээн тайлбарласан юм.

Уг саналыг Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдан хэлэлцэж,Үндэсний их баяр наадмыг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Мөн наадмын өдрүүдэд ес хоног амрах шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Эргэн сануулахад, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг. Энэ жилийн тухайд долдугаар сарын 16-н Баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн юм.

 

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.