Улсын Онцгой комиссоос Үндэсний их баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргаж буйгаа зарлалаа.
Шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Түүнээс орон нутагт баяр наадмыг тэмдэглэж болох эсэх талаар тодруулахад "Улсын Онцгой комисс нь цар тахлын тархалтыг хумих, бууруулах арга хэмжээ авах ард түмний шаардлагыг харгалзан үзэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн яам, эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргаж байгаа.
Мөн эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж байна. Засгийн газар долдугаар сарын 20-ноос хойш УОК-ын шийдвэрийг харгалзан, тухайн аймаг дахь тархалтын цар хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр наадам хийх эсэхийг шийдвэрлэхээр тогтсон байсан.
Үндэсний их баяр наадам бүтэн жилээр хойшилж байгаа тул маргаашийн Засгийн газрын хуралдаанаар орон нутагт хэрхэх тухай хамтын шийдвэр гаргана" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!