Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг хэрэв Засгийн газар дэмжсэн тохиолдолд нэгэнт хийгдсэн видео контентуудыг наадмын өдрүүдэд гаргана хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.
Тэрбээр “Наадмыг зохион байгуулах комисс хуульд заасан хугацаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байсан. Энэ хүрээнд урлаг соёлын видео контентууд ч одоо дуусах шатандаа явж байгаа.
Тиймээс нэгэнт хийгдсэн контентуудыг баярын өдрүүдэд олон түмэнд цацахаар төлөвлөж байна.
Мөн баяр наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн гэр хүрээг маргааш Засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд буцааж татан буулгах ажлыг өнөө маргаашдаа багтаж хийх юм.
Дахин хэлэхэд, Засгийн газрын шийдвэр эцэслэгдсэний дараа энэ ажлууд хийгдэнэ" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!