Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Хишгээ: Жирэмсэн эхчүүдэд халдварын шинж тэмдэг арай бүдэг илэрч байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч С.Хишгээ оролцож коронавируст халдвараар өвчилсөн жирэмсэн эмэгтэйчүүдэд илэрч буй эмнэлзүйн шинж тэмдэг, юуг анхаарах талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улсын хэмжээнд 2,200 жирэмсэн эмэгтэй коронавируст халдвараар өвчилсний 95.6 хувь нь Улаанбаатар хотод байна. Одоогийн байдлаар 860 орчим жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Жирэмсэн эхчүүдэд халдварын шинж тэмдэг арай бүдэг илэрч байна. Доорх шинж тэмдгүүд зарим эхчүүдэд илрэхгүй байгаа учир аль нэг шинж тэмдэг илэрвэл эрт эмнэлэгт хандах хэрэгтэй. 

 

Жирэмсэн эхчүүдийн хувьд богино хугацаанд хурдан хүндрэх магадлалтай учраас дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг анхааруулж байна. 

Ямар тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүдийн бие хүндэрч байна вэ?

 

Жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд юуг анхаарах вэ?

 

Төрсний дараа эх, нярайг хамт байлгах бөгөөд хүүхдийг хөхний сүүгээр хооллоно. Ингэхдээ ээж халдвар хамгааллын дэглэмийн баримтална" гэлээ.