УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийн боловсруулсан болон байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн гүйцээн санал хураалт явуулсны дараа хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болов. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийж дууссаны дараа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны саналыг үндэслэн санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн учир хууль батлагдан гарлаа.
Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар мөн Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэж, хуулиуд батлагдан гарлаа. Үүгээр
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!