2021/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.16₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
17:00
S30
18°
18:00
S30
17°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S29
14°
22:00
S29
13°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S29
04:00
S29

“Мона Лиза”-гийн хуулбар 2.9 сая еврогийн үнэ хүрч, судлаачдыг гайхшруулав

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг

Өчигдөр Парис хотын Christie’s дуудлага худалдааны төвд Леонардо Да Винчигийн алдарт “Мона Лиза” бүтээлийн хуулбар зургийг үнэ хаялцуулж зарахад нэг цуглуулагч 2.9 сая еврогоор худалдаж авчээ.

Өмнөх эзэн нь уг зургийг 1950-аад оны үед худалдаж авсан бөгөөд суут бүтээлийн эх хувилбар хэмээн олон жил маргаад амжилтад хүрээгүй юм.

Парисын Луврын музейд хадгалагддаг эх бүтээлийн хуулбар олон байдаг. Гэтэл тэдгээрийн нэг ийм өндөр үнэ хүрсэн нь судлаачдыг гайхшруулж байна.

“Энэ бол солиорол. Мона Лизагийн хуулбаруудаас хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол гарцаагүй мөн” гэж Christie’s төвийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан дуудлага худалдаанд 14 хүн өрсөлдөж, 500,000 еврогоос эхэлсэн үнийг 2.9 сая хүртэл өсгөсөн байна. Ялагч нь Европын нэрээ нууцалсан цуглуулагч байжээ.

Луврын музейд хадгалагддаг эх зураг хэзээ ч зарагдаж байгаагүй юм. 2017 онд Нью Йорк хотод болсон дуудлага худалдааны үеэр Леонардо Да Винчигийн өөр нэг бүтээл болох “Salvator Mundi” $450 саяар зарагдаж байжээ.

Энэ нь өнөөдрийн байдлаар хамгийн өндөр үнэ хүрсэн урлагийн бүтээл юм.

 

Эх сурвалж: Reuters

 

x