ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүн эрүүл хоол хүнс хэрэглэн амьдрах “хуулийн орчин”дутагдаж байна

Өглөөний сонин
2013 оны 12 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг
Аюултай хүнс үйлдвэрлэдэг орнуудаас хүнсний бүтээгдэхүүн орж ирсээр байна

Өнөөдөр төр засгийн хэрэгжүүлж буй ард иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогийг харахад гадны орнуудаас хүнсэндээ хараат байсаар байгаа ба Үндэсний үйлдвэрлэгч орон болох хол байна.

Хүнсний тухай хуулийн гол зорилт нь хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүн­сээр тогтвортой, хүр­­тээмж­­­тэй хангах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрх­­лэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад ор­шино гэдэг.

Үүнээс хамгийн түрүүнд яригдах асуудал нь мэдээж ард иргэдийг аюулгүй хүн­сээр тогтвортой хангах энэ нь хуулийн зорилттойгоо хэр нийцэж байна. Гэтэл импортлогч, үйлдвэрлэгчийн харьцаа 80/20 байгаа.

Бидний эрүүл амьдралын эх үндэс нь хоол хүнс билээ. Эдгээрт шинэчилсэн хуулинд заасны дагуу хилээр орж ирж байгаа хүнсний бүтээг­дэхүүний аюулгүй байдалд одоогийн байдлаар авсан дор­витой арга хэмжээ байх­гүй байна.

Аюултай хүнс үйлдвэрлэдэг орнуудаас хүнсний бүтээгдэхүүн орж ирсээр байна

Бид Хятад, Америк гэх аюултай хүнс үйлдвэр­лэдэгээрээ алдартай орнуу­даас чихэр жимс, ногоо, бу­даа, загас, тахианы мах гэх мэт тогтмол хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээ ав­даг. 

Бас болоогүй жолоогүй төрийн ачаар, валютын хан­шийн өсөлтөөр эдгээр хор­той хүнсийг өндөр үнээр худал­дан авч байгаа нь хямралын гол үндэс болсоор байна.

Хүн амд нөлөөлсөн үр дүн

Өнөөдөр Америкид аюул­тай хүнсээс болж 4 хүний нэг нь хорт хавдараар нас барж 3 хүний нэг нь ямарваа байдлаар шаналж нийт иргэдийн өвчний эсрэг зарцуулах зардал ихэс­­­­­сээр байгаа гэж хэвлэл мэдээ­­лэ­лийн хэрэгслээрээ мэдэг­дэж байгаа. 

Монгол улсын хувьд хүн амын ихэнх нь хорт хавдар, харшил гэх мэт дархлалыг дарангуйлагч баталгаагүй хүнс­нээс үүсдэг өвчлөлд мон­гол хүн тутмын 3/1 нь өртсөөр байна.

Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар сүүлийн үеийн янз бүрийн батал­гаагүй хүнснээс болж эдгээр өвчлөлүүд үүсэж байна гэ­дэг.

Тиймээс импортоор орж ирж буй хүнсэнд төр за­саг хатуу хяналт тавихгүй бол бид баталгаагүй хүнсийг хэрэглэсээр л байх болно.

Монголчууд бид өнөөдөр эх орныхоо хөрсөнд тарьж ургуулж, үйлдвэрлэсэн эрүүл, аюулгүй, баталгаатай хүн­сийг хэрэглэхийг хүсэж байна. Эрүүл монгол хүний төлөө Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль хэзээ хэрэгжих эхлэх бол.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг