Шангри-Ла Төв олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 6 сарын 1 буюу бидний хэлж заншсанаар “Хүүхдийн баяр”-ыг байнгийн хэрэглэгч, үйчлүүлэгч болсон эцэг эх, хүүхдүүдийн хамт дурсамж дүүрэн тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил “Хүүхдийн баяр”-ыг улсын хэмжээнд тэмдэглэхгүй байх шийдвэрийн дагуу уламжлалт баяраа хамтдаа тэмдэглэх боломжгүй болсон хэдий ч Шангри-Ла Төвийн хамт олон өөрсдийн санаачилгаар нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдүүдийн эмчилгээнд тус дэмжлэг болох сэтгэлийн бэлэг бэлдсэн юм.
Энэ хүрээнд Коронавирусын (Covid-19) халдвараар өвдсөн хүүхдүүдийг эмчилж буй АШУҮИС-ийн төв эмнэлэг болон шинээр мэндэлж буй бяцхан үрсийг өлгийдөн авч буй Нийслэлийн Өргөө амаржих газар, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний 2-р төв зэрэг эмнэлгүүдэд нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгчийн аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.
Шангри-Ла Төвийн зүгээс нийт эцэг эхчүүддээ хандан гэр бүл, хүүхдийнхээ эрүүл , аюулгүй байдлыг ханган “Хүүхдийн баяр”-ыг зөвхөн гэр бүлийн хүрээнд хөгжилтэй, дурсамжтай сайхан тэмдэглэхийг уриалж байна.
Хүүхэд бүхэн эрүүл байг. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг.
Stay Home Stay Safe
(Аяны хүрээнд хамтран ажилласан “Brick House” болон “Good Price” дэлгүүрийн хамт олонд баярлалаа.)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!