2021/06/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.65₮
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B30
УЛААНБААТАР
26°
|
16°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
09:00
S32
16°
10:00
S32
18°
11:00
S30
20°
12:00
S30
21°
13:00
S30
22°
14:00
S30
23°
15:00
S30
24°
16:00
S30
25°
17:00
S30
25°
18:00
S30
25°
19:00
S30
24°
20:00
S32
21°

БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn
БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна.
 
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2021-2022 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.
 
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.
 
Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:
Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.

 

Эх сурвалж: БШУЯ 

x