Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Galaxy A52/A72: Хүн бүрд хүртээмжтэй сэтгэл татам инновац

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Олон үйлдэлт камер, гоёмсог дизайн, хүчирхэг батарей гэхчлэн хэрэглэгчдийн хүсэл бүрийг нэг дор багтаасан Galaxy A цувралын шинэ загварууд Мобикомд худалдаалагдаж эхэллээ.

Galaxy A52, A72 цувралын өмнөх загварууд ч зах зээлд маш амжилттай борлуулагдаж, хэрэглэгчдээс өндөр үнэлгээг авч байсан юм. Та Galaxy A цувралын шинэ загваруудыг бэлнээр болон зээлийн уян хатан нөхцөлөөр Мобикомоос худалдан авч, албан ёсны борлуулагчийн баталгаа, албан ёсны засварын төвийн үйлчилгээнд хамрагдаарай.

Оюутан, сурагч, ажил эрхлэгчийн аль нь гэдгээс үл хамааран Galaxy A52, A72 загварын утас хүн бүрд хүртээмжтэй дундаж үнээр зах зээлд борлуулагддаг гэдгийг энэ ташрамд дуулгахдаа тун таатай байна. Ингээд Galaxy A цувралын инновацлаг ертөнцөөр аялцгаая.  

Гайхалтай камер

Galaxy A52 болон A72 загвар нь 64MP нягтаршилтай үндсэн камер, цэцэг, шавж зэрэг жижиг объект авахад зориулагдсан Macro камер, өргөн өнцгийн Ultra Wide камераараа ижил. Харин A52-ын дөрөв дэх Depth камер нь хөрөг зураг авахад арын фоныг бүдгэрүүлж, нүүр царайг илүү тодруулснаар уран сайхны хараа булаам зураг авахад тусална. Харин А72-ын Telephoto камераар холын зүйлсийг 3-30 дахин ойртуулж авах боломжтой. Өмнө нь Telephoto камераар холын объектыг татах үед гарын чичиргээнээс болоод сарнилттай зураг авдаг байсан бол Multi frame processing, оптик дүрс тогтворжуулагч (OIS) технологийн тусламжтайгаар чанартай зураг дарах боломжтой болсон. Тиймээс лекцийн танхимд арын эгнээнээс самбар дээрх бичгийг, кофе шопт суудлаасаа босохгүйгээр текэн дээр наасан Wi-Fi нууц үгийг утсаараа татаад авч болно.

 

Гайхалтай функц

Таны зураг, бичлэгийг илүү мэргэжлийн, илүү хөгжилтэй, илүү бүтээлч болгоход туслах Night mode, Pro Video, Fun Mode, 4K Video Snap зэрэг функцууд Galaxy A52, A72-т бий. Жишээ нь, Pro Video горимд бичлэг хийхдээ контраст, өнгө, гэрэл сүүдэр, тод, бүдэг эсэхийг урьдчилан тохируулж, дурсамжтай үйл явдал, үдэшлэг, эсвэл хайртай амьтныхаа бичлэгнээс өндөр чанартай зургийг 4K Video Snap-аар буулгах боломжтой. Үүгээр ч зогсохгүй Samsung компани Snapchat-тай хамтран Fun Mode шинэ функцийг гаргасан тул AR филтерүүдээр хөгжилтэй дүр төрх бүтээгээрэй.

 

Гайхалтай дэлгэц

Гар утсаараа тоглоом тоглох, стрийминг үзэх зэрэгт дэлгэцний чанар маш чухал байдаг. Galaxy A52, A72 нь Super AMOLED 90Hz дэлгэцтэй болсон. Өөрөөр хэлбэл, дэлгэц 1 секундэд 90 удаагийн давтамжтайгаар шинэчлэгдэх тул дүрсний чанар илүү тод, өндөр нарийвчлалтай харагдахаас гадна өндөр чанартай видео үзэхэд гацах асуудал үүсэхгүй. Мөн Eye comfort shield горимыг идэвхжүүлснээр дэлгэцний хөх гэрэл буурч, харанхуй, гэрэлтэй аль ч нөхцөлд дэлгэцээ харахад илүү тухтай байх болно.

 

Гайхалтай үзүүлэлт

Galaxy A52 болон A72 загварын 4500mAh, 5000mAh батарей нь утсаа хүссэнээрээ чөлөөтэй ашиглах боломжийг танд олгоно. Мөн ус чийг, тоос шорооны IP67 хамгаалалтын тусламжтайгаар ус цацрах, утсан дээрээ санамсаргүй шингэн асгах асуудлуудад санаа зовохгүй байж болно. Мөн утасныхаа 128GB багтаамжийг 1TB хүртэлх microSD картаар нэмэгдүүлэх боломжтойг сануулъя.

A52, A72 загварын дэлгэрэнгүй үзүүлэлт, худалдан авах нөхцөлийн мэдээллийг ЭНД дарж авна уу. Та онлайн дэлгүүрээс түргэн шуурхай захиалга хийж, гэртээ хүргүүлэн аваарай.

Хэрэглээг ухаалгаар

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.