2021/06/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.36₮
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
B30
УЛААНБААТАР
32°
|
18°
08:00
S26
15°
09:00
S30
16°
10:00
S30
18°
11:00
S30
19°
12:00
S30
20°
13:00
S30
21°
14:00
S30
22°
15:00
S30
22°
16:00
S30
23°
17:00
S30
23°
18:00
S30
22°
19:00
S30
21°

Ч.Чинбат: Шаардлагатай гэж үзвэл өлсгөлөнг таслан зогсооно

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий прокурорын газар

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд төв талбайд өлсгөлөн зарлаад буй.

Цагдаагийн байгууллгаас тэдний гэр, түлээг хураан авч, хөл хорионы хатуу дэглэмтэй үед олон хүн цуглуулж, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг шаарджээ.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын дарга Ч.Чинбатаас тодрууллаа.

Тэрбээр “Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулах, гэр майхан барихыг хориглодог. Дээрээс нь улс орны хэмжээнд гамшгийн нөхцөл байдалтай үед жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглох хуулийн заалт бий. Тиймээс цагдаагийн байгууллагаас өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн УИХ-ын гишүүдээс энэ үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан. Хэрэв шаардлагатай бол үүнийг таслан зогсооно” гэв.

Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы дэглэм үргэлжилж байх хугацаанд өмнө нь хоёр ч удаа төв талбайд иргэд өлсгөлөн зарласан.

Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял сонссон Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат нар өлсгөлөн зарлахад цагдаагийн байгууллагаас тэднийг зогсоогоогүй. Тэгвэл яагаад энэ удаагийн өлсгөлөнг таслан зогсоох хүртэл арга хэмжээ авч болно хэмээн мэдэгдэж байгааг Ч.Чинбат хурандаагаас тодрууллаа.

Энэ асуултад тэрбээр “Асуудалд ялгавартай хандаж байгаа мэт харагдаж байгаа байх. Гэхдээ би асуултад хариулж чадахгүй байна. Ер нь бол Монгол Улсад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нэг л журам бий. Хэн байх нь хамаагүй. Хуулийн өмнө эрх тэгш байх ёстой. Өмнөх үйл явдлуулаас болж ямар эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэдгийг бид ухамсарласан учраас өнөөдөр таслан зогсооно гэж байгаа юм.

Өнөөгийн нөхцөл байдал биднээс хууль тогтоомжоо чанд хэрэгжүүлэхийг шаардаж байна” гэв.

x