Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Юнивишнийн төлбөрийн задаргаагаа зурагтаасаа хараарай

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 4
Сурталчилгаа

Уншигч та Юнивишнийн төлбөрийн нэхэмжлэхээ хараад “Яагаад төлбөр маань ингэж гарав” гэж эргэлзэх үе байдаг уу? Тэгвэл төлбөрийн задаргаагаа дэлгэрэнгүй байдлаар зурагтаасаа харах боломжтой боллоо.

Та Юнивишнийн IPTV-д байрлах ТӨЛБӨР, БАГЦ АПП руу орсноор Юнителийн салбарт очилгүйгээр төлбөрийн задаргаа, сар бүр багцад дагалдах эрхүүд болон өөрийн хэрэглээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллээ харж болох юм.

 “Төлбөр, багц Апп” нь Төлбөрийн мэдээлэл, Миний багц, Одоогийн хэрэглээ гэсэн 3 цэстэй бөгөөд та дараах мэдээллүүдийг хялбараар харах боломжтой.

 

Төлбөр, багц апп-> Төлбөрийн мэдээлэл цэсээс ямар мэдээлэл харж болох вэ?

  • Тухайн сарын болон өмнөх 3 сарын төлбөрийн задаргаа
  • Юнивишнийн төлбөр төлөлтийн НӨАТ-ын баримт бүртгүүлэх заавар
  • Ямар сувгаар, хэрхэн төлбөрөө төлөх дэлгэрэнгүй зааврууд

Төлбөр, багц апп-> Миний багц цэсэд ямар мэдээллүүд байгаа вэ?

  • Өөрийн багцад дагалдах кино, контент үзэх эрхийн тоо
  • Багцад дагалдах кино эрхээс хэдэн кино үзсэн, одоо хэдэн кино үзэх эрхтэй байгаа мэдээлэл
  • Нэмэлт үйлчилгээний эрхүүд (Идэвхжүүлсэн бусад багц болон телевизийн сувгууд, нэмэлт аппликейшн, нэмэлт дата мэдээлэл)

Төлбөр, багц апп-> Одоогийн хэрэглээ цэсээс ямар мэдээлэл харж болох вэ?

  • Энэ цэсээс яг одоогийн байдлаар таны үзсэн киноны тоо, идэвхжүүлсэн багц, бусад нэмэлт үйлчилгээний эрхүүд болон төлбөрийн мэдээллээ харах боломжтой

“Багц, Төлбөр Апп” руу хэрхэн нэвтрэх вэ?

Zyxel төхөөрөмжтэй бол: IPTV үндсэн цэс-> Багц, төлбөр АПП

Android төхөөрөмжтэй бол: Удирдлагын шар товчлуур-> Бүх АПП-> Багц, төлбөр АПП

Хэрэглэгч та төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа болон бусад мэдээллээ зурагтаасаа хялбараар харснаар Юнителийн үйлчилгээний салбарт очих, эсвэл лавлах төв рүү залгах шаардлагагүй боллоо.

Төлбөрийн мэдээлээ зурагтаасаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.